Шууд Chart

“Морьт эргүүлийн сургалт”-д Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл оролцлоо

2024-03-13 14:30:13

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын хууль сахиулах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд тус улсын Цагдаагийн коллежтой хамтран энэ оны 03 дугаар сарын 04-08-ний өдрүүдэд Лондон хотод зохион байгуулагдсан “Морьт эргүүлийн сургалт”-д цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
 
Сургалтын хүрээнд тус улсын цагдаагийн байгууллагаас нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед морьт эргүүлийн алба хаагчдын гүйцэтгэх чиг үүрэг, албаны адууны жүчээ, албаны морьдыг сургах, маллах, тэжээх үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

 


“Морьт эргүүлийн сургалт”-д Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл оролцлоо  
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-13 15:08
Erguuteed yugaa hiinee durakuud duuraigaad sunuj muhuh uu duuraigaad dainiig demjih u allaga hiih u

Бидэнтэй нэгдээрэй