Шууд Chart

"Хөрш Монголчуудаа дэмжье" хүмүүнлэгийн аянд Буриад улсын аж ахуйн нэгжүүд нэгджээ

2024-04-11 14:09:12

ОХУ-ын Буриад улсаас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн дараагийн хэсэг манай улсад хүрэлцэн ирэхэд бэлэн болжээ. Энэ удаад Буриадын томоохон фермер эрхлэгчид энэхүү аянд нэгдэж, ачаа бараа бэлтгэжээ.

Буриад улсын 8 аж ахуйн нэгж малчдад тусламж үзүүлэхээр үр тариагаа цуглуулж байна. Энэ мэтчилэн Баргузинский, Бичурский, Заиграевский, Кабанский, Курумканский, Кяхтинский, Мухоршибирский, Тарбагатайский дүүргийн 27 фермер хүмүүнлэгийн аянд нэгдсэн байна.

“Куйтун ХХК”-ийн захирал Григорий Мясников "Монголд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Буриадын тэргүүн тариаланчид “Хөрш Монголчуудаа дэмжье” уриан дор нэгдээд байна. Одоо дараагийн ачааг монгол ахан дүүстээ ачиж байна. Буриадын бүх том фермүүд нийлж тариа будаа цуглууллаа. Бид 6 машин будаа бэлтгэлээ. Өмнө нь 4 машиныг явуулсан, одоо овъёос ачиж байна. Манай аж ахуйгаас нийт 150 тонн гарч байна. Өнгөрсөн жил 6 мянга гаруй тонн ургац хураасан, үр тариа сайн байна. Манайх өөрсдөө үрсэлгээгээ бэлтгэж, төрөл бүрээр үржүүлдэг" гэлээ. 

Буриад улсад гурав дахь жилдээ үр тарианы нийт ургац нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Өнгөрсөн онд сүүлийн 23 жилд аваагүй их ургац авсан. Нийт 141 мянган тонн үр тариа хураан авч, хураан авсан ургацын хэмжээ 2022 онтой харьцуулахад 20.5 хувиар өссөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Хөрш Монголчуудаа дэмжье" хүмүүнлэгийн аянд Буриад улсын аж ахуйн нэгжүүд нэгджээ  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-13 01:36
Uul n esergeeree mongolchuud n buryadad tuslamj uzuulmeer haragddagshd ulan ude edr bas l yaduu gazarshdee
Зочин [127.0.0.xxx] 2024-04-11 19:01
Bid neg mongol. Tagni urianhai buriad halimag barga uvur mongol deed mongol altai mongol ahan duus mini alag mahni tasarhai altan yasni helterhiinuud mini. Mongol ugsaantnuud mandan badrag.

Бидэнтэй нэгдээрэй