
Дэлхийн хамгийн өндөр настай хүн гэх тодотголыг өмнө эзэмшиж байсан 114 настай Венесуэл улсын иргэн өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн.
Тэгвэл түүний дараа дэлхийн хамгийн өндөр настай хүн гэх рекордыг Их Британийн иргэн 111 настай Жон Альфред Тиннисвүүд эзэмшиж эхэлжээ.
Гиннесийн номд бичигдсэн түүнээс хэрхэн урт насалсныг нь асуухад Британийн үндэсний хоол гэж нэрлэдэг загас, шарсан төмсийг тогтмол, хэвийн порцоор иддэг нь тусалсан гэж хэлсэн байна.
1912 оны наймдугаар сарын 26-нд төрсөн тэрбээр Титаник хөлгийн ослоос хэдхэн сарын дараа мэндэлсэн, дэлхийн хоёр том дайныг үзсэн, Дэлхийн 2-р дайнд тулалдаж явсан хүн юм.
Олон хүн урт наслахын нууцыг зөв, эрүүл хоолны дэглэм гэж боддог ч Жон хэзээ ч нарийн дэглэм барьж байгаагүй гэдгээ онцолжээ.
Тэрбээр эрүүл ч бай, ямар ч хоол хүнс, ус ундааг яг тохирсон хэмжээгээр хэтрүүлэхгүй хэрэглэх л эрүүл урт удаан амьдралын нууц гэж үздэгээ хуваалцсан байна.
Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Их Британийн иргэн тодров | ||
Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.