Шууд Chart

Борнуурын 920 га услалтын системд анхаарна

2026-05-21 08:56:29

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ Төв аймгийн Борнуур суманд ажиллаж, хүлэмжийн аж ахуй, төмс, хүнсний ногооны тариалалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж явна.

Тэрбээр тариаланч, ногоочдын тулгамдсан асуудлыг сонсож, салбарын бодлого, салбарын яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээг мөн танилцуулж байна. Түүнчлэн Борнуур сумын 920 га талбайг хамарсан услалтын системийн ашиглалт, сэргээн засварлах асуудлаар сумын удирдлага, ногоочдын төлөөлөлтэй санал солилцож, усалгаатай тариалангийн хөгжлийг бодлогоор дэмжинэ гэдгийг онцлов.

2026 онд улсын хэмжээнд:

- 372.7 мянга га-д үр тариа,

- 16 мянган га-д төмс,

- 18.3 мянган га-д хүнсний ногоо,

- 121.9 мянган га-д малын тэжээл,

- 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөж, хаврын тариалалтыг амжилттай эхлүүлээд байна.


Борнуурын 920 га услалтын системд анхаарна  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй