Шууд Chart

Хавдар судлалын Үндэсний төвийн захирал Ц.Батболд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд ажиллаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

2026-05-22 10:44:00

Хавдар судлалын Үндэсний төвийн захирал Ц.Батболд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд ажиллаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонтой уулзалт хийж, “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурсан нь орон нутгийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам боллоо.

Г.Ёндон захиралд “ Хавдар судлалын үндэсний төвийн хүндэт тэмдэг“   шагналыг гардуулав. Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний дэд төвийн захирал Ж. Жавхлан 2026 оны эхний 5 сарын үйл ажиллагааны тайланг танилцуулж, Нийт ажиллагсадтай уулзалт зохион байгуулж, ажиллагсдын санал хүсэлтийг сонсож, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Чих хамар хоолойн эмч Б.Тэнгэрболд, Хоол боловсруулах эрхтэний дурангийн эмч С.Азбаярт Эрүүл мэндийн яамны “ Жуух бичиг”, Мэс заслын тасгийн сувилагч Ц.Сугармаад “Эрүүлийг хамгаалахын тэргүүн ажилтан” шагнал гардууллаа. гэж Хавдар Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

 

 


Хавдар судлалын Үндэсний төвийн захирал Ц.Батболд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд ажиллаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 56 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй