
Алдарт "Битлз" хамтлагийн бөмбөрчин Ринго Старрын цогц бөмбөр Жулиенс дуудлага худалдаагаар 2.1 сая америк доллараар зарагдсан байна. Ливерпулийн дөрвөлийн хамгийн царай муутай гэгддэг байсан Ринго Старр 1963 онд энэхүү цогц бөмбөрийг худалдаж авч байсан бөгөөд "Can’t buy me love", "I want to hold your hand" зэрэг 200 гаруй уран бүтээлээ энэ бөмбөрөөр тоглодог байжээ.
Ринго Старрын цогц бөмбөрийг “Индианаполис Колтс”багийн эзэн Жим Ирсэй худалдан авсан байна. Өдгөө 75 настай Ринго Старр энэхүү мөнгөний тодорхой хувийг өөрийн үүсгэн байгуулсан “Лотус” сангаар дамжуулан хүмүүнлэгийн үйлсэд зориулах аж.
Ринго Старрын цогц бөмбөр 2.1 сая америк долларын үнэд хүрчээ | ||
Үзсэн: 401 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.