
БНХАУ-ын Pingtan хотод дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигддэг “Дэлхийн мисс 2015” тэмцээн өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн. Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголын мисс үндэснийхээ бүжгийг бүжиглэсэн байна. Өнгөрөгч жилийн Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Батцэцэг ч мөн адил үндэснийхээ бүжгийг бүжиглэж байсан билээ.
"Дэлхийн мисс" тэмцээнд өмнөх жилээс нэмэгдсэн үзүүлэлт буюу онлайн санал асуулга маш их нөлөөллийг үзүүлдэг. Тиймээс та бүхэн энэ хаягаар орж Монголын мисс Н.Ануг дэмжих боломжтой юм. Одоогоор манай мисс онлайн санал асуулгын 10 дугаар байрт бичигдэж байгаа бөгөөд хамгийн их саналыг цуглуулах юм бол шууд шилдэг 25-д шалгарах боломжтой. Онлайн санал асуулгын дүн энэ сарын 19-нд дуусах юм.
Түүнчлэн одоогоор санал асуулгыг Хятадын мисс тэргүүлж байна.
“Дэлхийн мисс”-ийн шалгаруулалтад Н.Ану үндэсний бүжгээ бүжиглэлээ | ||
Үзсэн: 319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.