
МУГЖ Г.Ариунбаатарын “Монгол Сонгодог-2” тоглолт энэ сарын 19-нд Соёлын төв өргөөнд тоглогдохоор болжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудсандаа “Дэлхийн томоохон уралдаануудад амжилт гаргасан минь ганц миний амжилт биш ээ. Иймд багш нартаа, хамт ажилладаг анд нөхдөдөө, аав ээждээ, ард түмэндээ талархал илэрхийлж, энэ баяраа хувцаалцахаар “Монгол Сонгодог-2” тоглолтоо хийх гэж байна. Дуурийн урлагийн олон зуун жилийн түүхтэй, дэлхийд алдартай театруудын мэргэжилтэн багш нар, үзэгчдэд монголын сонгодог бүтээлүүдийг дуулж сонирхуулахад тэд үнэхээр алмайрсан. Тийм ч учраас Монгол Сонгодог гэдгийг дэлхийд таниулах нь миний зорилго болсон. Мэдээж хамгийн чухал хүмүүс бол Монголын минь үзэгчид...” гэж бичжээ.
“Монгол Сонгодог-2” тоглолт энэ сарын 19-нд болно | ||
Үзсэн: 321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.