
Дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг гэгддэг “Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-д үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Н.Анугийн богино хэмжээний танилцуулга видео гарчээ.
Тус видеог зохион байгуулагчдын зүгээс хийж интернэтэд байршуулсан байна. Энэ талаар мисс Н.Ану өөрийн цахим хуудсанд “Танилцуулга богино хэмжээний бичлэг хийгдэж гарсан байна. Өөрийн зүгээс их сандарсан ч аль болох тайван анхааралтай ярихыг хичээсэн шүү. Муу талаас нь биш аль болох сайн талаас нь хараарай. Шүүмж хэдий хэрэгтэй ч яг одоо энд ганцаараа хоёр долоо хоног илүү болчихлоо. Одоо 19 буюу эцсийн шалгаруулалт болтол өрсөлдөөн, бэрхшээл гээд олон зүйл байна. Та бүхний сэтгэлийн дэм надад өдөр бүр эрч хүч өгч урам зориг бэлэглэдэг юм шүү. Өдөр бүр Вөүт хийж дэмжээрэй” хэмээн бичжээ.
"Дэлхийн мисс"-ийн тэмцээнд оролцож буй Н.Анугийн танилцуулга видео хэлбэрээр гарчээ | ||
Үзсэн: 389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.