
Сонгодог урлаг, хөгжмийн зохиолын сор болсон С.Гончигсумлаа, Б. Дамдинсүрэн, Г.Жамьян, Н.Жанцанноров, Б.Шарав нарын бүтээлийг Японы нэрт төгөлдөр хуурч Казуоки Фүжи, Монгол Улсын морин хуурын чуулгын хөгжимчин, морин хуурч А.Дэлгэрмаа нар хамтран Япон улсад тоглох гэж байна. Тухайлбал, Б.Шаравын "Морин хуурын концерт", Б.Дамдинсүрэнгийн "Хэнтийн өндөр ууланд" зэрэг бүтээлүүд эгшиглэх юм байна.
Энэ тоглолтоор С.Гончигсумлаа агсны 100 жилийн ойд зориулж Японы нэрт төгөлдөр хуурчаар “24 прелюд” цуврал бүтээлийг бүрэн эхээр нь Японы сонсогчдод хүргэж байгаагаа зохион байгуулагчид ярьж байна. Хөгжим бүжгийн коллеж, Улсын филармони, Морин хуурын чуулга уг арга хэмжээнд дэмжигчээр оролцож байгаа юм.
Тоглолтын зохион байгуулалтыг Японы "Million concert management" компани хариуцаж, "JT art hall" гэх нэр хүнд бүхий концертын танхимд Японы нэрт төгөлдөр хуурч Казуоки Фүжитэй хийж байгаагаараа онцлог. Уг тоглолтыг санаачлан зохион байгуулагч нь манай хөгжмийн урлагийнхны андахгүй мэдэх Японы тайзны мэргэжлийн гэрэл зурагчин Норикацү Айда бөгөөд Монголын урлагийг Япон улсад таниулахын төлөө хүчин зүтгэж, сэтгэл зүрх, цаг заваа харамгүй зориулдаг Монголд, Монголын урлагт элэгтэй хүн юм. Сонирхуулж хэлэхэд, тэрбээр морин хуурч А.Дэлгэрмаагийн гэр бүлийн хүн юм байна. Тоглолт энэ сарын 20-нд болно.
Монголын сонгодогууд Японд эгшиглэнэ | ||
Үзсэн: 397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.