
МҮОНТ “Энэ бол дуурь” баримтат нэвтрүүлгийг 12 дугаар сарын 1-нээс үзэгчдэд хүргэж эхлээд байгаа. Аугаа хөгжмийн зохиолч Вердигээс Бернстайн хүртэлх дэлхийд алдар нь түгсэн шилдэг 30 дуурийг 30 ангит цуврал нэвтрүүлгээр хөгжим судлаач, хөтлөгч Рамон Жэнер танилцуулж, үзэгчдийг ер бусын ертөнцөөр хөтөлж буй.
Гарч эхэлсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч эхлээд буй “Энэ бол дуурь” цуврал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт /12 дугаар сарын 11/ "Паллеос, Мелизанда хоёр" дуурийг танилцуулна.
"Паллеос, Мелизанда хоёр"
Гоо үзэсгэлэнгийн төлөө гоо үзэсгэлэнг магтан дуулъя. Дебиссийн бүтээлийг үзээд манай хөтлөгч ийн тодорхойлсон юм. Энэ бол энгийн сэдэв, логиктой боловч эрчтэй сэтгэл хөдлөлийн оргилыг мэдрүүлэх ид шидтэй импрессионист бүтээл билээ. Хайр дурлал, импрессионист урлаг, Дебисси гурвын тухай ярихын тулд бид Францын урлагийн төв Парис болон Руен (Rouen = Гвуа) хотуудаар аялах хэрэг гарна. Тэнд бид хөгжим болон зурагт урлагийн алтан харьцааг олж, Моне-гийн бүтээлүүд дэх хүний биесийн өгүүлэмжид анализ хийж, Дебисси судлаач, Германы алдартай орчуулагч Майкл Бодертай ярилцлага хийнэ. Тэр хооронд Парис дахь Арсе музейн эрхлэгч Гаи Когевал бидэнтэй урлагийн гоо сайхны тухай ярилцах юм. Энэ бүгд Клод Дебиссийн хөгжим дэх тэнгэрлэг гоо сайхныг нээн үзүүлэхийн төлөө билээ.
Гоо үзэсгэлэнгийн төлөө гоо үзэсгэлэнг магтан дуулъя "Паллеос, Мелизанда хоёр" | ||
Үзсэн: 404 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.