Шууд Chart

Алдарт Евгений Онегин дуурийн нууцыг тайлаарай

2015-12-13 09:37:36

МҮОНТ-ээр орой бүр үзэгчдэд хүрч буй “Энэ бол дуурь” цуврал баримтат нэвтрүүлгийг өнөөдрийн (12дугаар сарын 13) дугаар Евгений Онегин дуурийг танилцуулах болно.

Евгений Онегин

Энэ бол дуурь Евгений Онегин Татьяна бол 19 дүгээр зууны Орос оронд аж төрөх 19 настай цэвэр ариухан охин. Тэр Санктпетербургийн хээнцэр, биеэ тоосон, гэхдээ нэг л сэтгэл татам залуу Евгений Онегинд дурласан билээ. Энэ бол Пушкины зохиолд тулгуурлан бүтээсэн Чайковскийн дуурь хэрхэн эхэлж буй үйл явдал юм. Оросын романтицизмын хоёр агуу уран бүтээлч. Энэ дуурийг үзэхнээ, Оросын романтицизмын агуу төлөөллүүд болох Чайковский, Пушкин нар хайр сэтгэлийн байж боломгүй энэ түүхийг ижил хүйстний дурлалтай нь, дэгжин шаавай төрхтэй нь, хайрын захидлууд, нэр төр эр зоригийн ирүүл тулаантай нь өөрсдөө бидэнд өгүүлж буй мэт санагдана. Нэвтрүүлгийн туршид, Татьянагийн дүрийг хэдэнтээ бүтээсэн Оросын Сопрано Анна Самуил бидэнтэй хамт байх болно. Аннатай цуг бид Чайковскийн нэгэн мөрөөдлийг биелүүлэхээр оролдох юм. Юу гэвэл дуурийн жүжигчид бүтээж буй дүрүүдтэйгээ нас чацуу байх. Ингэхийн тулд, бид Барселоны Лисео хөгжмийн сургуулийн хэсэг оюутнуудад хандах хэрэг гарсан юм. Тэдэн дундаас бид Татьяна болон Онегин-д тоглох хоёр оюутныг сонгон авч, энэхүү дуурийн төгсгөлийн дуэтийг тус их сургуулийн концертын танхимд, үзэгчдэд зориулан тавих болно. Анна жүжигчдийг сонгоход зөвлөгөө өгөх болон сонгосны дараа зааж сургах үүрэг хүлээж буй юм. Бидний ярилцах бас нэг хүн бол Мари Клэйр загварын сэтгүүлийн эрхлэгч Марк Гиро. Түүнтэй жинхэнэ хээнцэр дэгжин эр байх нь яг ямар байхыг хэлдэг тухай, мөн ижил хүйстэн байсныхаа төлөө Чайковский ямар бэрхшээл туулж байсан тухай ярилцах болно. Орхиж болохгүй бас нэг зүйл бол ирүүл тулаан. Сэтгүүлч Хавиер Доминготой хамт тэдгээр домогт ирүүл тулаануудын нэгийг дэлгэцэнд буулгаснаар Орос хүний мөн чанарыг ойлгоход тус болох болов уу. Энэ нэвтрүүлэг хайр сэтгэлийн байж боломгүй түүхийг туулсан бас өөрсдийгөө эдгэршгүй романтик гэж үздэг тэр хүмүүст сэтгэлийн таашаал эдлүүлэх нь гарцаагүй.


Алдарт Евгений Онегин дуурийн нууцыг тайлаарай  
Үзсэн: 1210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй