
Дэлхийн улс орон бүр төрөлтийн талаарх өөр өөрийн бодлоготой байдаг. Манай улсын тухайд хүн амын тогтвортой өсөлтийг хангах зорилготой байдаг. Түүнчлэн манай улс төрөлтийг ч нэмэгдүүлэх бодлого баримталдаг.
Харин дэлхийн зарим улсууд төрөлтөө нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. Франц улсад санхүүгийн дэмжлэг их үзүүлдэг. Тухайлбал, тус улсад анхны хүүхдээ төрүүлэхэд 923 евро олгодог бөгөөд 3 хүртэлх насны хүүхдэд сар бүр 180 еврогийн тэтгэмж олгодог байна.
Мөн энэ улсад хүүхэд төрсний дараа эцэг эхийн чөлөөг сайн олгодог. Тодруулбал, эхчүүд 16 долоо хоногийн 100 хувь цалинтай чөлөө авдаг бол аав нар 11 хоногийн 100 хувийн цалинтай чөлөө авдаг. Мөн олон хүүхэдтэй, хүүхдүүдээ асарч гэртээ суудаг ээж нарт “Эхчүүд, гэрийн эзэгтэй нарын тэтгэврийн сан” үүсгэсэн байдаг.
Харин хамгийн их эцгийн чөлөө авдаг орны тоонд Нидерланд улс ордог байна. Чех улсад эцгийн амралтыг 10 хүртэл сараар авч болдог бөгөөд цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж өгдөг аж.
Хамгийн их “эцгийн чөлөө” авдаг орон Нидерланд | ||
Үзсэн: 308 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.