
Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэс өмнөх онд 1700 гаруй гэмт хэргийг мөрдөн шалгасан байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд тус дүүргийн цагдаагийн албан хаагчид өнөөдөр дүүргийнхээ иргэдтэй уулзлаа.
Ойрын өдрүүдэд цахим ертөнцөөр шуугиан дагуулж байгаа “Hero Entartaiment” студиас бэлтгэж олон нийтэд хүргэдэг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орсон Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой архивийн дүрс бичлэгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Цахим ертөнцөөр тараад байгаа тус бичлэгийг хулгайлсан гэдгийг “Hero Entartaiment” студийн захирал Б.Баатар хэлж байгаа юм. Тэрээр энэхүү алдагдсан дүрс бичлэгийн талаар хууль, хяналтын байгууллагад гомдол гаргасан. Гэхдээ юун түрүүнд нийт үзэгчид, Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр болон түүний гэр бүлээс уучлал гуйлаа.
Тэрээр хулгайд алдагдсан бичлэг дээр гарч байгаа бүх зүйл найруулагчийн тавилтаар явж байгаа учраас оролцогч болон хөтлөгчдөд хамаагүй гэдгийг онцолсон юм. Мөн С.Зориг агсны тухай баримтат киноны хальс, бичлэг, материалууд бас хулгайд алдагдсан байна.
Хулгайлагдсан хальс, бичлэгийн талаар мэдээлэл өглөө | ||
Үзсэн: 448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.