
Өнгөрсөн баасан гарагт Германы Мюнхен хотноо болсон Баварийн кино наадмаас Монголын уран бүтээлч Б.Үйзэнмаа “Намайг битгий ингэж хар” киногоороо "Шилдэг залуу найруулагч"-ийн шагнал хүртжээ.
Б.Үйзэнмаа тус киногоо найруулахын зэрэгцээ Хэди хэмээх гол дүрийн бүсгүйн дүрд тоглосон байна. Түүний найруулж, гол дүрд нь тоглосон “Намайг битгий ингэж хар” кино нь Испанийн Таррагона хотноо болсон кино наадмаас "Өвөрмөц санаа" шагнал хүртжээ.
Тэрбээр шагнал авах үеэрээ “Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хүнийг үзэн яддаггүй” хэмээн хэлсэн нь олон хүмүүсийн сэтгэлд хүрчээ. Үүнээс гадна Б.Үйзэнмаа энэхүү киногоороо эмэгтэйчүүд болон тэдний өнөөгийн дүр төрх, зан араншин, амьдралын мөн чанар, дотоод ертөнцийг илэн далангүй илэрхийлэхийг зорьсон гэдгээ хэлсэн юм.
Эх сурвалж: www.sueddeutsche.de
Б.Үйзэнмаа: Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хүнийг үзэн яддаггүй | ||
Үзсэн: 636 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.