
Өнгөрсөн шинэ жилийн баяраар АНУ-ын UP телевиз нэгэн сонирхолтой бичлэгийг хийж олон нийтэд хүргэсэн байна.
Тэд амьдралын түвшин тааруу айлын хүүхдүүдийг сонгон авч шинэ жилийн баяраар ямар бэлэг авах хүсэлтэй байгааг нь асуужээ. Хүүхдүүд авахыг хүсч буй бэлгээ хэлснийх нь дараа ээж, аавдаа ямар бэлэг авч өгөхийг хүсч буйг нь асуусан байна. Харин дараа нь хүүхдүүдийн өмнө хоёр бэлэг тавьжээ. Өөрийнх нь авахыг хүссэн болон ээж, аавдаа өгөхийг хүссэн бэлэг. Үүний дараа тэдэнд зөвхөн нэг бэлгийг нь сонгож болно хэмээн хэлжээ.
Гайхалтай нь судалгаанд оролцсон бүх хүүхдүүд өөртөө биш гэр бүлдээ бэлэг сонгосон байна. Тэднээс яагаад ийм сонголт хийж байгааг асуухад “Ээж минь хэзээ ч бэлэг авч үзээгүй, Гэр бүл минь надад хамгийн чухал” гэх мэт хариултыг өгчээ. Уг бичлэгээр дамжуулан эцэг эхчүүдийг хүүхдэдээ цаг гаргаж, тэдэнд илүү их зүйл зориулж байхыг уриалсан байна.
Хүүхдүүд гэр бүлээ сонгож байна | ||
Үзсэн: 393 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.