
"Эх орноо, үндэсний урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилъя" уриатай зохион байгуулж байгаа "Монгол үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт" үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо. Уралдааныг Нийслэлийн АЖГ ивээн тэтгэж. МҮДЖЭЧ-ын 65 жилийн ойд зориулан Сайхан Урлаг төв, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран уралдаан зарлан явуулсан юм.
Монголын үндэсний дуу бүжгийн чуулга 65 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулсан "Үндэсний урлаг Монголын бахархал" аяныхаа хүрээнд "Монгол үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт" гэрэл зургийн уралдааныг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, "Сайхан" урлагийн төв хамтран зохион байгуулж шилдэг шинэ бүтээлүүд болох "Монголын их нүүдэл" Үндэсний хөгжмийн их найралын концерт, "Монголын их хатад" бүжгэн туульс, "Оройн дээд" үндэсний түүхэн дуулалт жүжиг зэрэг тоглолтуудаа мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдод нээлттэй болгож зураг авалт хийх нөхцөл боломжийг хангаж өгснөөрөө онцлог байлаа.
Мөн үндэсний урлагаа сурталчилсан "Үндэсний урлаг Монголын бахархал" өдөрлөг, "Монгол бүжгийн баяр"-ыг МГЗНХолбоо, "Хүннү молл цогцолбор", "Сайхан" урлагийн төвтэй хамтран зохион байгуулж "Хобби" сургуулийн нийт сурагчид, бүжиг дэглээч, СТА багш Эрдэнэ-Очиртой 60 дугаар сургуулийн авьяаслаг хүүхэд багачууд ХААИС-ийн оюутнууд идэвхтэй оролцлоо.
Үзэсгэлэнд 25 мэргэжлийн гэрэл зургийн мастерууд, гэрэл зураг сонирхогчид оролцож 295 бүтээл ирүүлснээс мэргэжлийн болон хэвлэлийн шаардлага хангасан, гэрэл зургийн онцгой мэдрэмж, өнгө дүрслэл, өгүүлэмж сайтай 50-60 бүтээлийг сонгон авч олон нийтэд дэлгэн харуулж байгаа юм.
Уралдааны тэргүүн байранд гэрэл зурагчин Н.Төрбат шалгарч 1 сая 500 мянган төгрөг шагнуулсан бол хоёрдугаар байрт Спортын шилдэг гэрэл зурагчин Ч.Ганбат 800 мянган төгрөгөөр шагнуулав. Гуравдугаар байрт хоер уран бүтээлчдийг шалгаруулсан. Үндэсний гэрэл зургийн танхимын гэрэл зурагчин Г.Мөнх-Од, чөлөөт уран бүтээлч Отгонгэрэл нарт тус бүр ивээн тэтгэгчийн шагнал 500 мянган төгрөгөөр урамшуулав. Фото уралдаанд өрсөлдсөн 10 хүнд тусгай байрын шагналыг мөн олгожээ.
"Монголын үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг аз жаргалын өргөө "Хүннү молл" цогцолборт энэ нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 14 хоног зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдлага, уран бүтээлчид, гэрэл зургийн мастерууд, гэрэл зураг сонирхогчид өргөнөөр оролцлоо.
Үзэсгэлэнгийн шагналын сан 4-5 сая төгрөг болж байгаа бөгөөд нээлтийн үеэр Үндэсний урлагийн шилдэг гэрэл зургийг шалгаруулж шагнаж урамшуулан зохион байгуулагч болон ивээн тэтгэгч байгууллагуудын бэлгийг гардуулсан. "Монгол үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт" үзэсгэлэн "Хүннү молл" цогцолборт нийслэлчүүд гэрэл зураг, үндэсний урлаг сонирхогчиддоо зориулан нээлтээ хийгээд үргэлжлэн Монголд, Улаанбаатар хотод ирсэн зочид төлөөлөгчид, аялагчдад зориулан аялал жуулчлалын улирлын үеэр нээлттэй ажиллах болно. Үзэсгэлэнг зохион байгуулахад, эх орноо, үндэсний урлагаа сурталчлахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол Улсын Үндэсний дуу бүжгийн чуулга, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, "Сайхан" урлагийн төв, "Хүннү молл" цогцолбор зэрэг төрийн болон төрийн бус олон байгууллага хамтран ажиллаж, Тэсо групп, Эвридэй интэрнэшнл ХХК, Касс таун ХХК дэмжиж ажиллалаа. Мөн бидний зохион байгуулсан ажлыг, манай үзэсгэлэнг сурталчлан таниулахад FB болон Twitter-ийн цахим хэрэглэгчид дэмжигчид маань идэвхтэй дэмжиж ажиллалаа.
“Монгол үндэсний урлагийн гайхамшиг” фото зургийн уралдаанд Н.Төрбат түрүүллээ | ||
Үзсэн: 341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.