Шууд Chart

“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино тун удахгүй

2016-01-19 16:23:04

“Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь. Энэ талаараа “Хувьсал” продакшны жүжигчин, СТА А.Ганчимэг өөрийн фэйсбүүк хуудаснаа бичээд бас нэгэн нууцаа дэлгэжээ.

Тэрбээр "Жүжигчин Ганчимэг гэхээр л хамгийн түрүүнд урт үс санаанд ордог" хэмээн хэд хэдэн хүн хэлж байж билээ. Харин одоо цоо шинэ, нэг үгээр хэлбэл, үсгүй Гануух мэндчилж байна. Жүжигчин хүн тоглож буй дүрдээ сэтгэл зүрхээр төдийгүй бие махбодиор уусан нэгдэж гэмээнэ сайн бүтээл төрнө гэдэгт би гарцаагүй итгэдэг. Манай хамт олны цоо шинэхэн "Атганд үлдсэн эрдэнэ" уран сайхны кино маань та бүхэнд тун удахгүй хүрнэ” хэмээн бичсэн байна.


“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино тун удахгүй  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй