
Эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн ширэн цартай хуурыг орчин цагийн хөгжмийн соёлд нийцүүлэн, мэргэжлийн өндөр түвшинд эгшиглүүлэх зорилгоор “Жингийн цуваа” тоглолтыг олон нийтэд толилуулахаар боллоо. Тоглолтод зориулж ширэн цартай хуурыг тусгайлан бүтээж байна.
Ширэн цартай хуурын дуугаралт, цар хүрээ өргөн, өнгө аялгуу уянгалаг байдаг нь модон цартай хуураас ялгарах гол онцлог. Гэхдээ ширэн цартай хуураар удаан хөгжимдөхөд хөг аялгуу өөрчлөгдөх тохиолдол элбэг, эдэлгээ богино байдаг учраас урлаг соёлынхон модон цартай хуурыг өргөнөөр ашиглаж иржээ. Харин энэ удаад ширэн цартай хуурын хэрэглээг дахин нэвтрүүлж, тайзнаа амилуулахаар зорьж байна гэж Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан хэллээ.
Ширэн цартай хуурыг орчин цагийн тайзны тоглолтод зориулж тусгайлан урлах ажлыг “Хан мюзик” компанийн урлаачид хийж байна. Энэ хөгжмийн зэмсгийн салбарт бас нэгэн шинэ хуудас нээж байгаа үйл хэрэг гэж уран бүтээлчид онцоллоо.
Тоглолтод морин хуурч Р.Амарбаяр, Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хамт оролцож үндэсний болон тив, дэлхийн хөгжмийн шилдэг бүтээлүүдийг эгшиглүүлэх юм. “Жингийн цуваа” тоглолт энэ сарын 28-нд болно.
“Жингийн цуваа” тоглолт энэ сарын 28-нд болно | ||
Үзсэн: 291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.