“Монгол дуу дэлхийд” анхдугаар уралдаан баасан гарагт эхлэх гэж байна. Энэ наадам Монголын орчин цагийн шилдэг поп дууг англи хэлээр дуулж, монгол угсаатан төдийгүй олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Уралдаанд оролцох хүсэлтэй иргэдийг 2015 оын 9-р сараас бүртгэж эхэлсэн. Түүнээс 100 орчим дууны орчуулгыг шалгаруулж 10 хүнийг өрсөлдүүлэхээр болсон гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны газрын дарга Л.Гантөмөр хэллээ.
Удахгүй “Монгол дуу дэлхийд” наадмын нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ. Гранпри шагналтан 5 сая төгрөг, клип хийлгэх эрхийн эзэн болно. Мөн 3 хүртэлх байр шалгаруулахаас гадна шилдэг дуучин номинациар 7 хүнийг, шилдэг орчуулагчаар нэг хүнийг тодруулах юм байна. Энэ тэмцээн олон уран бүтээлчийг тив дэлхийд таниулах ажлын эхлэл гэдгийг албаныхан хэллээ.
| “Монгол дуу дэлхийд” анхдугаар уралдаан болно | ||
| Үзсэн: 517 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.