Шууд Chart

"Тэнцвэр" сэдэвт уран бүтээлийн уралдааныг зарлалаа

2016-01-27 18:12:39

МУЗ, Канадын Элчин Сайдын Яамтай хамтран авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой “ТЭНЦВЭР” уран бүтээлийн уралдааныг сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж байна. 

Уралдааны удирдамж: 


.

Тавигдах шаардлага: 

  • Уран бүтээл нь “Тэнцвэр” сэдвийн хүрээнд бүтээсэн, шинэлэг агуулга бүхий орчин үеийн бүтээл байна
  • Бүтээлийн төрөл: Уран зураг, баримал, инстоляци, фото, график зураг, видео  ба бусад 
  • Бүтээлд бүх төрлийн программ, техник, технологийн дэвшлийг ашигласан байж болох
  • Нэг уран бүтээлч хамгийн ихдээ 3 бүтээл ирүүлэх боломжтой
  • Бүтээлийг 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдрөөс өмнө МУЗ-д ирүүлэх.

Сонгон шалгаруулалт: 

  • Сонгон шалгаруулалтыг МУЗ-ийн хөтөлбөрийн хороо, ажилтан, дэмжигч байгууллагын төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо хийж, гүйцэтгэнэ. 
  • Сонгон шалгаруулалтыг 2016 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хийж, хоёдугаар сарын 15-ны өдөр шалгаруулалтыг хариуг зарлана. Шалгарсан уран бүтээлчид “Тэнцвэр” хамтарсан үзэсгэлэнд оролцоно.

“Тэнцвэр” хамтарсан үзэсгэлэн: 

Шалгарсан уран бүтээлчдийн бүтээлээр “Тэнцвэр” хамтарсан үзэсгэлэнг гаргах ба нээлтийг 2016 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна. Үзэсгэлэнг зохион байгуулах, олон нийтэд хүргэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг МУЗ болон дэмжигчид хариуцна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 319017, 319015 утсаар холбогдон авна уу.

Бүрдүүлэх материал:

1.    Өргөдлийн маягт /хавсралтад байгаа/
2.    Уран бүтээлчийн намтар буюу CV
3.    Уралдаанд ирүүлж буй бүтээлийн танилцуулга (тайлбар, хэмжээ, формат, хийгдсэн материал гэх мэт) 
4.    Уралдаанд ирүүлж буй бүтээлийн фото зураг (Эх бүтээлийг авчрах газрыг жич зарлана.)
 
Уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлч нь дээрх материалыг бүрдүүлэн, 2016 оны 2-р сарын 05-ны өдрийн 17:00 цагаас өмнө МУЗ-ийн redger@artscouncil.mn болон culture@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү. 

Зохион байгуулах комисс


"Тэнцвэр" сэдэвт уран бүтээлийн уралдааныг зарлалаа   
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй