
Дэлхийн жуулчдыг Монголд татах урлагийн нэг төрөл гэж үзээд циркийг Даншиг наадмын үеэр голлох үзүүлбэрийнхээ нэгээр сонгоод байна. 60 гаруй жилийн түүхтэй Монголын циркийн урлаг дэлхийд өндрөөр үнэлэгдэж байна. Энэ урт түүхийн 48 жилд нь зүтгэж, “Монголын стронг мэн” гэж дэлхий нийт нэрлэх хүртэл хөдөлмөрлөсөн ахмад жүжигчин бол Г.Хишигдаваа юм. Тэрбээр Монгол циркийн алдартай үзүүлбэрүүдийн нэг болох хүч тамирын гайхамшгаар үзэгчдийг баясгаж явсан. Идэр, хүчирхэг явах үедээ 850 кг ачааг бүх бие дээрээ өргөж байсан гэдэг. Одоо ч дасгал сургуулилтаа зогсоогоогүй аж.
Мөн манай залуу циркчид Франц улсад болсон олон улсын “Масси” тэмцээнээс алтан цом хүртсэн. Тэдний хувьд дэлхийд тэргүүлэгч циркийн үзүүлбэрүүдтэй өрсөлдөөд хоёр ч дээд амжилтыг нь эвдээд ирсэн байна. Дэлхийд номер нэгд тооцогддог Нарны цирк 20 орчим үзүүлбэртэй. Түүний 10-т нь монгол циркчид гарч байна. Энэ бол бахдам амжилт юм.
Гэвч өнөөдөр циркийн жүжигчдийн хувьд ямар нэгэн дэмжлэггүй бор зүрхээрээ л явж ирсэн. Дэмжлэггүй байхад рекордыг нь эвдэж, дэлхийн шилдэг циркүүдийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч болж чадаж байна. Хэрвээ дэмжээд өгвөл Монгол Улс циркийн урлагаар дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэхийг ч үгүйсгэхгүй гэж залуус ярилаа.
Үндэсний циркээс ес дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа хүндэтгэлийн уулзалтад 50 гаруй ахмад уран бүтээлч оролцсон юм. Гурван үеийн төлөөллийг уулзуулж, гайхам түүх, өсөж яваа амжилт, ирээдүйн их үйлсээ ийнхүү ярилцдаг нь тэдний хувьд алдаагаа залруулах, оноогоо ахиулах том хичээл болдгийг уран бүтээлчид хэлж байна.
Монгол циркчдийн чадвараар дэлхий бахархаж байна | ||
Үзсэн: 330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.