
“Болор цом-33” яруу найргийн наадам өнөөдөр СТӨ-нд болж, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил тус наадамд дэд байрт шалгарсан билээ. Хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Х.Эрдэнэбаатар, гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Уянсүх, дөрөвдүгээр байрт “Болор цом”-ын дэд байрын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш, айргийн тавд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул, шагналт байрыг Б.Баттулга эзэлсэн юм.
Шүүгчээр Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын хошой тэргүүн, яруу найрагч Б.Лхагвасүрэн, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Б.Галсансүх, Л.Моломжамц, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар ажиллалаа.
MNB.mn цахим хуудас маргааш дээрх наадмын сурвалжлага болон гэрэл зургийг уншигч танаа хүргэх болно.
Ц.Эрдэнэбаатар
Х.Эрдэнэбаатар
М.Уянсүх
О.Цэнд-Аюуш
Л.Ганзул
Б.Баттулга
Ц.Эрдэнэбаатарыг Янжинлхам бурхан ивээлээ | ||
Үзсэн: 1591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.