Шууд Chart

Коби Брайнт улирлын хамгийн өндөр оноог авав

2016-02-03 16:13:38

NBA-гийн талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт буюу "Лос Анжелес Лейкэрс" талбай дээрээ "Минносато Тембэруолвиз"-ийг хүлээн авч тоглоход Коби Брайнт улирлын хамгийн их 38 оноог авлаа. Мөн энэ тоглолт 115-119 харьцаагаар "Лейкэрс"-ийн ялалтаар өндөрлөж, 10 дараалсан ялагдалаа зогсоолоо. 

Тус тоглолтод Коби Брайнт 38 оноо, таван самбар, таван оновчтой дамжуулалт өгч тэргүүлжээ. Тэрбээр холын зайнаас 11 шидсэнээс долоог нь амжилтай болгосон бөгөөд дөрөвдүгээр үед 14 оноог авчээ. Харин эсрэг багаас Эндрю Уйгинс 30 оноог авчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Коби Брайнт улирлын хамгийн өндөр оноог авав   
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй