
Хөвсгөл аймгаас үндэсний хэл бичиг, соёлын олон алдартан төрөн гарсан юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш Д.Дашцэдэн Монгол хэлний үндэсний хоёр хөтөлбөр боловсруулж, улсын хэмжээнд хэрэгжүүлсэн түүхтэй.
Тэрээр Хятад хэлнээс “Монголын нууц товчоо”-г Монгол хэлнээ хөрвүүлсэн, түүний багш Н.Батсуурь төгс сайхан монгол бичгийг шавь нартаа өвлүүлж, Монгол Улс даяар үлгэр дууриал болж байсан гэдэг. Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ онд “Эх хэл бичиг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталжээ. Аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Н.Баатар-Очир ярьж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш Д.Дашцэдэнгийн нэрэмжит “Эх хэлний баяр”-ыг Хөвсгөл аймагт анх удаа 2015 онд зохион байгуулсан байна.
Хөвсгөл аймаг “Эх хэл бичиг” хөтөлбөртэй боллоо | ||
Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.