
Монголчууд өөрийн гэсэн хөгжлийн гарцыг монгол ухаан, монгол аргачлалаар шийдэхэд “Удирдахуйн ухаан” ном тусална гэж номын зохиогч онцолж байна. Удирдахуйн ухаан номонд Менежментийн 80 гаруй төрлөөс сонголт хийж, өнөөгийн манай нийгэмд хамгийн чухал гэсэн 50 орчим төрлийн менежментийн чиглэлд төвлөрч ажилласан байна.
Эдгээр 50 орчим төрлийн менежментийг судлах явцад “менежмент” гэж юу юм бэ гэдэг асуултанд бодитой ойлголт өгөх боломжийг эрэлхийлжээ. Удирдахуйн ухаан номыг бичихийн тулд 100 орчим төр, хувийн хэвшлийн төсөлт үйл ажиллагаанд оролцон, менежментийн хэрэгцээ, шаардлагын талаар гүнзгийрүүлэн судалсан байна. Түүнчлэн 10 гаруй жилийн хугацаанд судалгаа, зөвөлгөө, хэлэлцүүлэг зохион байгуулж энэхүү номоо бий болгосон гэж “Удирдахуйн ухаан” номын зохиогч Ц.Өнөржаргал онцолж байлаа.
Мөн унаж босоод, туршиж хөгжөөд ирсэн гарцыг нь олчихсон менежментийн арга хэрэгслүүдийг ашиглах нь сайн үр дүнд л хүргэнэ. Өнөөдөр бид асуудлаа шинжлэх ухааны аргаар шийдэх цаг болсныг ч номын нээлтэнд оролцогчид хэлж байна.
Манайхан унаж босож, хямарч, алдаж онож байж асуудлаа шийдэж байгааг номын зохиогч шүүмжилж байлаа. Тиймээс 50 гаруй төрлийн менежментүүд нь эдгээр асуудлыг ингэж шийддэг гэсэн хувилбаруудыг санал болгох юм байна.
“Удирдахуйн ухаан” ном уншигчдад хүрлээ | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.