
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын ивээл дор зохион байгуулдаг "Залуу зохион бүтээгч-2016" улсын уралдаан тун удахгүй эхлэх гэж байна. Уралдаанд оролцох сонирхолтой 12-28 насны хүүхэд залууст зориулж уралдааны удирдамжаа хүргэж байна.
“Залуу зохион бүтээгч” 2016 улсын уралдааны уралдааны удирдамж
- “Дараах зорилгуудын аль нэг зорилгод нийцсэн техникийн шийдэл”-ийн санаа гаргасан, боловсруулсан техник, бүтээлч сэтгэхүйтэй 12-28 насны хүүхэд, залуус багаа бүрдүүлэн уралдаанд оролцоно. Үүнд:
o Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн
o Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд эсэн мэнд амьдрах, сурч боловсроход чиглэсэн
o Байгалийн нөөцийн үр ашигтай, зохистой хэрэглээг дэмжсэн, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн
- Уралдаанд оролцох 1 баг 2 өөр санаа, бүтээлтэй оролцож болно.
- Улсын уралдааны шалгаруулалтыг Улаанбаатар хотод 3-р сарын 11,12 нд зохион байгуулна.
- Оролцогч өөртэйгөө нийлээд 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр баг бүрдүүлсэн байна. /аав, ээж, ах, эгч, найз болон багш нь багийн гишүүн байж болно./
- Оролцогч нь хөгжөөн дэмжигчидтэй байж болно.
- Оролцогч боловсруулсан санаагаа тодорхой хэмжээнд бодит бүтээл болгосон байж болно.
“Залуу зохион бүтээгч” 2016 уралдааны үе, шат
1-р шат
Уралдаанд оролцогч залуус уралдааны зорилгод нийцсэн техникийн шийдлийн санаа болон бүтээлээ 3 минутын дотор шүүгчдэд тайлбарлан танилцуулна. Багийн ахлагч буюу үндсэн оролцогч шүүгчийн өмнө гарах эрхтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд туслах гишүүн нэмэлт тайлбар хийж болно. Шүүгчид тэдгээрээс уралдааны зорилгод нийцсэн, амьдралд хэрэгжих боломжтой нийт 100 санаа, бүтээлийг дараагийн шатанд тэнцүүлнэ.
2-р шат
I шатнаас шалгарсан 100 санаа, бүтээлийг хөгжүүлэх зорилгоор механик, электроникийн сургалт зохион байгуулна. II шатанд оролцогчид бүтээлийнхээ ажиллагаа, зорилгоо биелүүлж чадаж буйгаа 5 минутын хугацаанд тайлбарлана. Шүүгчид шинэ санаа шийдлүүд бодитой биет бүтээл болсон, үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхийг нягтлан 30 бүтээлд дараагийн шатанд өрсөлдөх эрх олгоно.
3-р шат
Энэ шатанд бүтээл бүрэн ажиллах, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэх шалгуурыг давна. Шилдэг 30 бүтээлээс эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай, цаашид бизнес болон хөгжих байдал, нийгэмд болон байгальд орчинд үзүүлэх нөлөөг нь харгалзан 1-3-р байраар дүгнэн ялагчийг тодруулна. Эдийн засгийн үр ашиг, хэрэглэгчдийн үнэлэмжийг тодорхойлоход шаардлагатай зах зээлийн тандалт судалгааг телевизийн зүгээс зохион байгуулж хийнэ. Уралдааны төгсгөлд хэрэглэгч болон бизнесийн байгууллагын санал хүсэлтээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.
Шүүлтийн зарчим:
1-р үе шат: Шүүгчид оролцогчийн бүтээл болон санааны амьдрал, хэрэглээнд хэрэгжих боломж, уралдааны зорилгод нийцэж буйг харгалзан шүүнэ.
2-р үе шат: Шинэ санаа шийдэл нь бодитой бүтээл болсон, үүргээ гүйцэтгэж, зорилгоо биелүүлж буй эсэхийг харгалзана
3-р үе шат: Шинэ бүтээлүүд бүрэн ажиллаж, хэрэглэгчдийн хэрэгцээ болон шаардлагыг хангах эсэхийг харгалзана. Эдийн засгийн хувьд үр ашигтай эсэх цаашид бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрэх боломж, нийгэмд үзүүлэх нөлөөг тооцоолон үнэлгээ өгнө
Уралдааны шагналын сан
1-р байр 1: МУИС, ШУТИС, ХААИС-д сонголтоор 4 жил суралцах тэтгэлгийн эрх
10 сая төгрөг
2-р байр 1: МУИС, ШУТИС, ХААИС-д сонголтоор 4 жил суралцах тэтгэлгийн эрх
3 сая төгрөг
3-р байр 3: тус бүр МУИС, ШУТИС, ХААИС-д сонголтоор мэргэжлээрээ элсэн суралцах эрх
1 сая төгрөг
Шилдэг 15 оролцогч:
Ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын нэрэмжит шагнал, мөнгөн шагнал
Залуу зохион бүтээгч 2016 улсын уралдаан
"Залуу зохион бүтээгч 2016" улсын уралдаан тун удахгүй эхэлнэ | ||
Үзсэн: 576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.