Шууд Chart

"Алтан зул" хүүхдийн дууны наадмын бүтээл авах хугацааг сунгалаа

2016-02-22 17:35:03

Хүүхдийн дууны уран санг баяжуулах, шинэчлэх, дуугаар дамжуулан хүүхдийн хэл сэтгэхүйг хөгжүүлэх, хүүхдийн дууны уран бүтээлчдийг дэмжих, алдаршуулах зорилгоор нийт уран бүтээлчдийн дунд “Алтан зул” наадам зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү наадамд бүтээлээ ирүүлэх хугацаа нь энэ сарын 24-нд дуусгавар болохоор товлогдсон байсан юм.

Гэвч хөдөө орон нутгийн уран бүтээлчид энэхүү наадамд оролцох эрмэлзэл өндөр байгаа ч хүлээн авах хугацаа шахуу байгаа тул сунгаж өгөх хүсэлт гаргасан байна. Тиймээс орон нутгийн уран бүтээлчдийнхээ хүсэлтийн дагуу бүтээл хүлээн авах хугацааг Наадам зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, МҮОНТ-ийн захирал Л.Ариунбатын шийдвэрээр ирэх 3 дугаар сарын 7-ныг дуустал сунгаж, боломж олгохоор болсон байна. Эрхэм уран бүтээлчид та бүхэн энэ хугацаанд амжиж зохион байгуулах комисст бүтээлээ илгээгээрэй. 

Жич: Наадмын удирдамжтай ЭНДЭЭС танилцана уу...

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Алтан зул" хүүхдийн дууны наадмын бүтээл авах хугацааг сунгалаа  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй