Шууд Chart

"TheMongolZ" багийнхан 3 дахь удаагаа виз хүсчээ

2016-02-24 11:45:26

Энэ сарын эхээр манай улсын цахим спортын мэргэжлийн баг болох "TheMongolZ"  Тайваньд болсон олон улсын тэмцээнд түрүүлж, 30.000 ам.долларын эзэн болсон. Тодруулбал, “Intel Extreme Masters” нэртэй цуврал тэмцээний Ази, Номхон Далайн бүсийн тэмцээн байсан юм.

Энэ тэмцээнд ялснаар Монголын баг олон улсын хоёр ч тэмцээнд оролцох эрхтэй болсон. Үүний нэг нь АНУ-д зохиогдох “MLG Columbus” тэмцээн юм. "TheMongolZ" багийнхан Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас уг тэмцээнд оролцохоор виз хүссэн боловч “буцаж ирэх шалтгаан тодорхойгүй” гэсэн үндэслэлээр виз олгохоос татгалзаад байгаа тухайгаа сошиал хуудсандаа бичжээ. Залуус хоёр удаа виз хүсч хоёуланд нь татгалзсан хариу аваад байгаа юм байна. Гэсэн ч дахин гурав дахь удаагаа виз хүсчээ.

Энэ талаар багийнхан “Хэрэв биднийг батлан даах ямар нэг том компани болон төлөөлөх холбоо байсан бол ийм асуудал гарахгүй байсан” хэмээн ярьсан юм. Одоогоор олон нийтийн сошиал хуудсуудаар "TheMongolZ" багийг дэмжиж, виз олгохыг хүссэн олон залуус нэгдээд байгаа ажээ.


"TheMongolZ" багийнхан 3 дахь удаагаа виз хүсчээ  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй