Шууд Chart

Леонардо Ди Каприо "Оскар"-ын эзэн боллоо

2016-02-29 13:03:30

Жүжигчин Леонардо Ди Каприо Оскарын кино наадмаас "Revenant" киногоороо "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн номинацид ялж "Оскар"-ын эзэн боллоо.

Түүнээс гадна  "Revenant" киног найруулсан Алехандро Гонсалес Иньярриту "Шилдэг найруулагч"-аар Оскар авлаа.

Леонардо Ди Каприог Оскар авахыг хүлээсэн дэмжигчид нь дэлхийн өнцөг булан бүрт байсан. Манай улсад ч мөн түүнийг дэмжигчид энэ мөчийг хамгийн ихээр хүлээж байсан гэж хэлж болно. Оскарын наадам болохын өмнө түүний нэгэн шүтэн бишрэгч нь гандан орж ном уншуулснаа хүртэл сошиал хуудсанд тараасан юм.


Леонардо Ди Каприо "Оскар"-ын эзэн боллоо  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй