
"Хувьсал" продакшны дэлгэцийн 4 дэх уран бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" УСК-ны хэвлэлийн бага хурал сэтгүүлч болон үзэгчдийн дунд нээлттэй болж өндөрлөлөө. Хэвлэлийн бага хуралд хамтран ажилласан нийт уран бүтээлчид болон Америкийн кино зураглаачдын холбооны ASC тойргийн дарга Saul Molina, "616 Music Lab" студийн дууны найруулагч Recardo Mejia нар хүрэлцэн ирж сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.
"Атганд үлдсэн эрдэнэ" УСК нь Монголдоо анх удаа Холливуудын өнгө шүүлт, дууны найруулга, кино театрын стандарт бичлэг дээр бүтээгдсэн гэдгээр онцлог аж.
Киноны нээлт ирэх сарын 5-ны 16:00 цагаас "Хүннү Молл"-ын их танхимд болох бөгөөд үзэгч та бүхэн хамтдаа нээлтийн үзвэрийг үзэх боломжтой юм. Нээлтийн тасалбар цөөн тоогоор гуравдугаар сарын 1-нээс худалдаанд гарч эхлэх ажээ.
"Атганд үлдсэн эрдэнэ" кино Холливудын стандартаар бүтээгджээ | ||
Үзсэн: 431 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.