Шууд Chart

Үндэсний номын сангийн 95 жилийн ой тохиож байна

2016-03-02 18:24:29

Энэ жил Монголын үндэсний номын сангийн 95 жилийн ой тохиож байна. Жанжин Сүхбаатарын багш Жамъян тэргүүтэй тухайн үеийн сэхээтнүүд өөрсдийн хувийн номын санг цуглуулж Монголын үндэсний номын санг байгуулж байжээ.

Анх 2000 гаруй номтой хоёр ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан. Тухайн үед бичиг үсэг тайлагдсан хүн цөөхөн. Ихэнх ном төвд хэл дээр бичигдсэн байдаг байжээ. Тиймээс орчин цагийн номын санг байгуулж ард иргэдийг соён гэгээрүүлэх шаардлага нэн тэргүүний зорилт байсан байна. 

Өнөөдрийн байдлаар Монголын үндэсний номын санд 3.5 сая номыг хадгалж байна. Мөн орчин үеийн тоног төхөөрөмж шинэ системийг нэвтрүүлж байгаа талаар 95 жилийн ойн хүндэтгэлийн хурлын үеэр танилцуулж байлаа.

2014 онд УИХ-аас номын сангийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр номын фондыг баяжуулах, номын сангийн үйлчилгээг хүртээмжтэй болгох талаар олон эерэг үр дүн гарч байгааг албаныхан хэлж байна.

Төв номын санд Монголын болон олон улсын олон үнэт ховор бүтээл бий. Тухайлбал, нэгэн цагт бүх Хятадыг захирч байсан Манж үндэстний бичиг соёлтой байсныг батлах баримт 5000 орчим хадгалагдаж байдаг. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Үндэсний номын сангийн 95 жилийн ой тохиож байна   
Үзсэн: 1213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй