Шууд Chart

Дэлхийн шилдэг циркчид Монголд хөл тавина

2016-03-10 11:36:32

“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг уламжлалт “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа энэ сарын 26-наас дөрөвдүгээр сарын 10 хүртэл болох гэж байна.

Шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай жүжигчид манай улсад ирнэ. Тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцох юм.

Циркийн “хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид, циркийн амь эрссэн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид энэ тоглолтод нэгджээ.

Мөн илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид хүрэлцэх бол Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекордыг эвдсэн шидэх банзны үзүүлбэрээрээ оролцох юм. Түүнчлэн сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд сонирхолтой үзүүлбэрээ үзүүлэхээр Монгол орныг зорин ирэх нь ээ.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дэлхийн шилдэг циркчид Монголд хөл тавина   
Үзсэн: 1423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-10 17:17
tasalbariin une ni tengert hadsan yum bwal hen uzeh we dee
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-03-10 16:30
delhin shildeg tsirigchid irj baigaan sain hereg ASA tsirkid uzber uzeh yamarch bolomj alga hulduu hongil bolson bnauul n ubul zungui l uzber uzej 7 honogt dor hayj 6 toglolt boldog baisan odoo er uzber alga tomoohon bayar in ueer l undur unelgeetei kontsert boj bna emegteichuudin bayaraar konkert uzeh gej zuzaan hubtsastaigaa zutruuhan mash ih daarch yum uzlee orlogosoo haluun sens tabmaar yumaaer n yu hiigeed baigaag n oilgohoo bolloo uur hun absan bol udiid ih l goe bolson baihdaa gej humuus ih l yarj bailaa bodoh l heregtei bna
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-10 16:26
энэ их сайхан мэдээ байна, болвол Монголчуудаддаа боломжийн үнээр үзүүлээрэй, зөрөөг нь даах буянтан байна уу
123.120.178.xxx [123.120.178.xxx] 2016-03-10 14:14
tasalbar ni hezee zaragdaj ehleh boldoo
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-03-10 14:04
ямар гүё юм бололх болдоо дпаанч тасалбарын үнэ ч тэнгэрт хадна даа,,хэд бол,,
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2016-03-10 13:42
Сайхан мэдээ байна

Бидэнтэй нэгдээрэй