Шууд Chart

“Найруулга-2016” цохивор хөгжмийн тоглолт маргааш болно

2016-03-10 18:36:09

Улсын Филармонийн концертын танхимд энэ сарын 11, 12-нд цохивор хөгжмийн чуулгын шинэ уран бүтээлийн “Найруулга” тоглолт ес дэх жилдээ болох гэж байна.

“Найруулга-2016” тоглолтын суурь бүтээлээр Оросын суут хөгжмийн зохиолч М.Мусоргскийн “Үзэсгэлэнгийн зургууд” хэмээх алдартай бүтээл байх нь. Энэхүү хөгжим нь зохиогч уран зургийн үзэсгэлэн үзэж явахдаа зургаас зургийн хооронд төрсөн санаагаар бүтжээ. Олон богинохон хөгжим буюу “Зугаалга”, “Одой хүн”, “Цэцэрлэгийн хүүхдийн шуугиан”, “Том дугуйтай модон тэрэг”, “Өндөгнөөсөө гарсан дэгдээхэйн бүжиг”, “Баян, ядуу хоёр еврей” зэргээс бүрддэг аж. 

Түүнчлэн энэ үеэр Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж “Намрын шөнө” дуу, Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны мэндэлсний 90 жилийн ойд хүндэтгэл үзүүлж “Хурдан зээрд” дууг цохивор хөгжмийн чуулгын уран бүтээлчид тоглох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Найруулга-2016” цохивор хөгжмийн тоглолт маргааш болно   
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй