Шууд Chart

"Гамлет" жүжиг өнөөдөр хөшгөө нээнэ

2016-03-25 12:46:35

Гуравдугаар сард УДЭТ "Ромео, Жульетта", "Эдип хаан", "Норо", "Ноён Кихот" зэрэг дэлхийн жүжгийн зохиолын ноён оргилуудыг тайзнаа амилуулаад байгаа. Тэгвэл ирэх 27-нд тохиох "Дэлхийн театрын урлагийн өдөр"-ийг угтаж Уильям Шекспирийн "Гамлет" жүжгийг гурван удаа тавих гэж байна. Өнөөдөр 15:00 цагт "Гамлет" жүжиг хөшгөө нээнэ.   

Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тавьсан энэхүү жүжгийн голд дүр Гамлетад СТА С.Болд-Эрдэнэ, Офелияд жүжигчин О.Дөлгөөн нар тоглоно. Мөн Данийн ван Клавдийд МУАЖ П.Цэрэндагва, Гертрудад МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн аав Полонийд МУГЖ Б.Жаргалсайхан, ах Лаэртэд СТА Г.Эрдэнэбилэг, Горациод СТА Г.Амгаланбаатар, Марцеллод СТА Д.Баттөмөр нар тоглоно.

Энэ жүжиг анх 1979 онд УДЭТ-ын алтан тайзнаа тавигдаж байсан түүхтэй. Харин хамгийн сүүлийн буюу энэ удаагийн тавилт нийгмийн зөрчил, бухимдал, худал хуурмаг, эс бүтэх бүхнийг өөрөөрөө, өөрийн солиорлоор илэрхийлэх Гамлетын дүрийг найруулагч Н.Наранбаатар илүү тодотгож байна. Тэрбээр "Энэ цаг үед техник технологийн хөгжил гэрлийн хурдаар хэмжихүйц хэмжээнд хүрсэн ч хүний эх язгуур гэгч зүйл алдагдаж, аливаа юм муу, сөрөг тал руугаа давамгайлж, материаллаг сонирхол ихтэй, өнгөц, хийсвэр болсон энэ цаг үед “Гамлет” жүжиг тайзнаа тавигдаж байгаа нь цагаа олсон гэж бодож байна" гэсэн юм.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Гамлет" жүжиг өнөөдөр хөшгөө нээнэ  
Үзсэн: 1639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй