Шууд Chart

У.Бямбажав: Би сүмо бөх, энтертайнмент бизнес хоёрын зааг дээр ажилладаг

2016-04-08 10:40:46

Сонирхогчийн сүмогийн Монгол Улсын болон Дэлхийн хошой аварга, "Дэлхийн тоглолт"-ын аварга, Америкийн нээлттэй тэмцээний есөн удаагийн аварга, сүмочин, жүжигчин Уламбаярын Бямбажавтай ярилцлаа.  


-Улсын аварга шалгаруулах тэмцээнд та 10 жилийн дараа орж хоёр дахиа түрүүллээ. Эндээс яриагаа эхэлье?

-Сонирхогчдын сүмогийн УАШТ-д би хоёр удаа орж, хоёр түрүүллээ. 2006 онд Японоос ирээд түрүүлсэн. Тэрнээс хойш АНУ-д суурьшиж байгаад 2016 онд буюу 10 жилийн дараа түрүүлж байна л даа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд УАШТ болсон эсэхийг би мэдэхгүй байна. Ер нь манай Сүмогийн холбоо ажил хийдэггүй. Улсын аваргаа ч тогтмол зохион байгуулдаггүй байлаа л даа. Хэрэв жил бүр болдог байсан бол би ирж барилдана шүү дээ. Тийм учраас Америк болон Монгол Улсын сүмогийн тамирчдын багийг ДАШТ-д ахалж, өөрөө давхар барилддаг. Чухам Сүмогийн холбооны удирдлага солигдоод хэр болсон юм. Ядаж УАШТ-ээ тогтмол хийдэг болно гэж найдаж байгаа.

-Олон газар шоу үзүүлбэр, тэмцээнд ордог байх. Сая болсон УАШТ-ийг харьцуулж яриач. Таны санаанд хэр нийцсэн бэ?

-Би ихэвчлэн Европын олон хотоор явж, бооцоотой тэмцээн, шоу үзүүлбэр, томоохон зэрэглэлийн тэмцээн, ДАШТ,  клип, кино гээд олон юманд оролцоод явж байна л даа. Тэнд зохион байгуулалт, дүрэм журмыг ягштал биелүүлдэг. Ёстой хийвэл хийсэн шиг хийдэг. Миний ойлгож байгаагаар манайд сүмогийн хамгийн том тэмцээн сая болсон  УАШТ байх. Бөхийн орон гэдэг утгаар манайхан хүчтэй, ур чадвар, чансаа өндөр байна.

Үндэсний бөхөөс маш хүчтэй бөхчүүд оролцож, бид сайхан л барилдлаа. Гэхдээ зохион байгуулалт гэж авах юм алга. Олон хүн гонсгор буцсан. Үнэхээр муу байна лээ. Цаашид үүнд анхаараасай. Удахгүй олон улсын том тэмцээн зохион байгуулах гэж байж ийм янзтай байвал “Бөхийн орон” гэдэг энэ алдар хүндээ унагаахаар байна шүү. Жижиг сажиг юмыг нь хэлээд яах вэ дээ.

-Сонирхогчийн сүмогоор барилдаж байгаа өсвөрийнхнийг ажиглав уу?

-Ер нь манай сүмогийн УАШТ бол чансаа өндөрт орно. Насанд хүрэгчдийн тэмцээн дэлхийн шилдэг сонирхогчийн сүмогийн барилдаантай дүйх хэмжээний “финал”  болдог. Өсвөрийнхний хувьд аль хэдийнэ сүмо хэв маяг орчихсон байна. Мэдээж мэргэжлийн сүмогийн аварга ах нараа зурагтаар үзэж байгаа. Дээрээс нь өөрсдөө бөхийн суурьтай учраас зурагтаар хараад байна гэдэг бэлтгэл хийж байгаагаас өөрцгүй.

-Та гадаадад амьдраад 16 жил болсон байна. Хэдэн хэлтэй вэ?

-Япон, Англи хэл бол “ус, цас” шүү дээ/инээв/. Хэл сурах нь миний зорилго биш ч ажил, амьдралын хэрэгцээгээр яриа, бичгийн түвшинд гадаад хэл аяндаа сайжирсан. Хэлний асуудлаас эрт ангижирсан гэж болно.

-Таны Америк явсан зорилго ер нь юу байсан юм бэ?

-Анх кинонд тоглох гэрээ хийгдээд явсан л даа. Тэр ажлаа бүтээгээд давхар тэндэхийн сүмогийн байгууллагатай хамтарч ажиллаад, кино реклам, спортын бэлтгэлд хамрагдах болсон. Улмаар бүр сонирхолтой болж, жүжигчний сургуульд сурч төгсөөд, энтертайнмент бизнесийн чиглэлээр ажиллах мэдэгдэхүүнтэй болсон. Ерөнхийдөө тамирчин, жүжигчин гэдэг хоёр мэргэжлийн зааг дээр ажиллаж байна.

  

-Америкт өнгөрүүлсэн 10 жилээ товч дүгнэвэл уншигчдад маань бас сонирхолтой санагдаж магадгүй юм?

-Дэлхийн хошой аварга болсон.Америкийн тэмцээний 9 удаагийн үнэмлэхүй аварга болоод байна. Холливуудын кино компаниудын уран бүтээлд оролцлоо. Тавь гаруй бүтээлд оролцон тоглосон байна.Дэлхийн 50 гаруй орноор явж, зураг хөргөө авахуулж дээ. Ер нь байнгын нислэгтэй, ажилтай л явдаг хүн. Монголдоо хааяа ирдэг ч удаан байж чадахгүй л байна.

-Шоу бизнес өндөр хөгжсөн Америкийн энэ салбарт ажиллах хэцүү биш үү?

-Зүгээр л би тоглоё гэж хүссэнээр тоглоод байдагюм биш. Тэнд бүх юм шалгаруулалтын дагуу явагддаг.Хэрвээ тийм биш байсан бол би жүжигчний арга техникт суралцаж, хэзээ ч цагаа үрэхгүй. Шалгуулаад, өөрийнхөө онцлогийг харуулсан үзүүлбэрээ үзүүлээд тэнцвэл ордог зарчимтай. Мэдээж ийм шалгаруулалтад би Ази хүн, бөх хүн, өвөрмөц дүр төрхөө жүжиглэх авьяастайгаа хослуулж, шалгуулдаг. Сүүлийн жилүүдэд маш олон брэндийн нүүр царай, кино клипэд тоглосон туршлагатай болохоор намайг сонгож гэрээ хийж байгаа.Энэ бол өмнө нь үзүүлсэн амжилт, хийсэн ажлынүр дүн болоод Америкийн сүмод танигдсаны ач тус байх.

-Та аль уран бүтээлээ монголчуудад илүү хүрсэн гэж бодож байна вэ?

-Холливуудын “Warner bros pictures”-ийг манайханмэднэ. Тэдний 1990-ээд оноос хойш хийж байгаа цувралын хамгийн сүүлийн ангид тоглосон. Энэ кинонд Японы сүмогийн хоёр их аварга, Монголоос миний бие, бас нэг сүмочин залуугийн хамт оролцож, адал явдалт,барилдаантхэсэгт тоглосон.

Дуу, клип гэвэл, Ники Минаж, Нэйли зэрэг дэлхийн алдартайдуучдын хамтарсан бүтээл, Лондонгоос гаралтай “Own Direction” хамтлагийн дуу зэрэгт тоглосон. Ер нь 50 гаруй оронд явж, ихэвчлэн сүмог энтертайнмент урлагийн салбартай холбосноор сүмод бас өөрийн хувь нэмрээ оруулсан л гэж боддог.

-Таны ажил, амьдралын хэв маяг их сонирхолтой юм. Гэхдээ чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ?

-Барилдана, бэлтгэл хийнэ. Сүмогийн дэвжээ байхгүй бол жүдогоор бэлтгэл хийнэ. Цаашдаа Америкт фитнесс, бэлтгэлийн төв нээх, сүмод сонирхолтой хүүхдүүдийг бэлдэх алсын бодол байгаа. 

-Ирэх долоодугаар сард Сүмогийн ДАШТ Улаанбаатар хотод болно. Та оролцох уу?

-Ер нь Монголдоо зуны цагт жилдээ нэг ирдэг.Энэ жил хоёр удаа ирж таарч байна. Долоодугаар сард болох 21 дэх удаагийн ДАШТ Монгол Улсад анх удаа болох гэж байгаа нь нэг завшаан боловчөндөр хариуцлага шүү.Тэмцээнд орох нэг хэрэг. Миний санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл бол манайхан яаж зохион байгуулах бол гэсэн зовнилбайна. Манайхан ч бас хариуцлага муу шүү. Энэ удаад манайханДАШТ зохион байгуулах эрх аваад, Японд очиж аваргуудтайгаа уулзаад,төсөв мөнгө босгох ажил хийж л байгаа юм байна лээ.

10 жилийн турш энэ тэмцээнийг гадаадад хэрхэн зохион байгуулж байсныг би мэднэ. Ер нь өндөр түвшинд шүү. Гол нь энэ тэмцээнийг гадныхны сэтгэлд хүртэл зохион байгуулаасай гэж хүсэх юм.

-Мэргэжлийн сүмод Монгол аварга олон. Сонирхогчийн сүмод ч том байр суурь эзлэх хүн байна. Тэгэхээр гадныхны төсөөлөл бол эерэг биз?

-Тэгэлгүй яах вэ. Тэр байтугай “Монгол маягийн сүмо” гээд бүхэл бүтэн нэг төрөл, онцлог гараад ирчихсэн. “Монголын сүмо” гэсэн хүлээн зөвшөөрөл бий болчихсон. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн сүмогийн өнөөгийн ноён оргил болсон аваргуудын өлгий нутаг Монгол Улс учраас тэд нарынхаа ноён нурууг хугалж болохгүй.

Өнгөрсөн жил Япон улс энэ тэмцээнийг ач холбогдол өгч хийсэн. Тэнд 32 оны 2000-аад баг тамирчин цугларсан. Тэмцээний дараа сүмочид “Тэмцээн дараа жил Монголд болох нь. Монголыг үзнэ” гээд манайхаарбараг ураа хашгирч байсан л даа. Ийм өндөр сэтгэгдэлтэй ирж байхад нь бид саяын УАШТ шиг зохион байгуулвал тэдний үнэлэмж навс унана. Танай Монголд очиж хамтарсан бэлтгэл хийе гэсэн олон орны тамирчин бий. Тэд нарт юу гэж хэлэхээ мэддэггүй. Манайд зориулалтын дэвжээ, бэлтгэлийн заал танхим ямар байдалтайг тэд ерөөсөө мэдэхгүй. Одоо нэгэнт тэмцээн зохион байгуулна гээдэрхийг нь авсан учраас буцаах аргагүй болсон. Тэгэхээр бэлтгэж ажлаа л хичээнгүйлэн хийх хэрэгтэй.

-Та гэр бүл зохиогоогүй байх аа. Монгол эхнэртэй болно биз дээ?

-Хүнтэй сууж, аав болоогүй л байна. Гэнэт яарах нь хаашаа юм. Өнгөрсөн хугацаанд ид хийж бүтээх нас гэдэг шиг сөхөөгүй л явлаа. Заавал Монгол эмэгтэйтэй гэрлэнэ гэж өөртөө амлахгүй байгаа. Хэлж мэдэхгүй байна.

-Америкаас ч эхнэр авч мэднэ гэсэн үг үү?

-Өнгөт  арьстай эхнэртэй ч болж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж /инээв/. Нэг сонин юм ярихад, “хар” арьстай тамирчдын бие бялдрыг бид мэднэ. Тэд штанкыг 10 шахаад тодорхой нэг үр дүнд хүрдэг гэж бодоход бусад хүн 100 шахаж тэр үр дүн рүү нь дөхөж очдог болох нь тогтоогдсон. Биедээ бага ачаалал аваад сайн хөгждөг онцлогтой байх нь.Тэгэхээр спортын төлөө зүтгэлтэй хүн өнгөт арьст эхнэртэй болж, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, төрмөл авьяастай хүүхэдтөрүүлж болно биз.Одоо Америкийн бүх спортод өнгөт арьстнууд ноёлчихсон. Гэхдээ би тийм эхнэргүй л дээ. Энэ бол Монгол бөхийн ёсонд байдаг л зүйл. Бөх хүн бөхийн удамтай айлаас бэр гуйх ёс байдаг шүү дээ.

-Та аль нутгийн хүн бэ?

-Аавынхаа нутгаарбол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас гаралтай. Улаанбаатар хотод төрж, өссөн. Тэр тусмаа эмээгийнхээ дэргэд 3,4 дүгээр хороолол, Гандангийн орчимд манайх байдаг. 81 дүгээр сургуульд сурдаг байсан.Хуучнаар Кино үйлдвэрийн ард байсан Улаанбаатар их сургууль дээр бэлтгэлээ хийдэг байлаа. Гандан, Кино үйлдвэр чиглэлд байнгын “зорчигч” байлаа шүү дээ.

-Угийн ийм том биетэй хүүхэд байв уу?

-Багын л унаган махтай, том биетэй байсан.

-Сурагч байхдаа бөхийн ямар төрлөөр хичээллэж байв. Амжилт гаргаж байсан уу?

-Гавьяатбагш Ц.Шийрэв гуайнудирдлага дор үндэсний бөх, жүдо, самбоор сууриа тавьсан. Тухайн үед өсвөрийн Улсын аваргаас мөнгөн медаль, Улсын баяр наадмын өсвөрийн бөхөд шөвгийн дөрөвт үлдэх зэргийн бага сага амжилт гаргасан.

-Мэргэжлийн сүмогоор барилдах гээд Японыг зорьсон үе хэзээ вэ?

-2000оны эхээр сүмо сонирхож эхлээдяг Японд буусан үе нь 2001 оны гуравдугаар сарын 5-ны өдөр. Тухайн үед 16 настай байлаа. Сургуулиа төгсөөд, шууд мэргэжлийн сүмог зорьсон. Очоод газар газрын хүүхдүүдтэй бужигнаад л байж байсан чинь сүмогийн нэг дэвжээний багш ирээд намайг хөтлөөд явсан.Онүкүни их аваргын дэвжээндтаван жил барилдсан. 

-Япон дахь таван жилийн хугацаа ер нь хэр өнгөрсөн бэ?

-Анх очоод л доод зиндаандаатүрүүлсэн. Бусдын адилаар энэ таван жилд унаж, давж явсан. Яг дээд зиндаа руу орох гээд макүшитагийн 15 дээр ирээд байсан. Зургаан зиндааны дөрөв дээр нь гэсэн үг л дээ. Дээд зиндаанд барилдахын даваан дээр л болсон.Нас дөнгөж 20 гарч байлаа.

-Сүмогоос эргэж буцсан шалтгаан юу байв?

-Нэг их сүртэй шалтгаан байгаагүй. Бэртэл гэмтэл, шантрах юм байхгүй. Тэртээ тэргүй таван жилийн хугацаанд амжилтад хүрчихсэн, сүмогийн хатуу хөтүү, сайхан, муухайг мэдрээд нэгэнт даван туулчихсан байсан үе.

Дэвжээний багштайгаа таарамжгүй болсон үе бий. Их л омголон, эрэмгий хүүхдээрээ шахуу байсан учраас хүнтэй харилцах тал дээр жаахан алдаа гаргасан санагддаг.Биеийн өндөр 180 гарчихсан, жин 150 кг орчим байсан. Энэ сайхан үндэсний бөх байхад заавал сүмогоор барилдах нь амь биш заяа биш гэж бодоод ирсэн дээ.

Тал нутгийн нүүдэлчин угсаатМонгол хүний зан чанар, Япон хүний зан чанар хол зөрүүтэй. Тэнд чинь бид усыг нь ууж, ёсыг нь дагах учиртай хүмүүс. Ганц надад гэлтгүй. Бусдад маань энэ бэрхшээл байсан.

-2001 он гэхээр Мэргэжлийн сүмогийн өнөөгийн аваргууд ид хөл тавьж байсан үе байна. Ах нар гэвэл мэдээж анхдагчууд байсан байх?

-Тийм. Би сүмод орсон 36 дахь Монгол бөх. Миний үеийнхэн гэвэл одоо энэ Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүтэй залуус. Бид яг л нэг гараанаас эхэлж барилдацгаасан. Монгол ах нараас КёкүшюүзанД.Батбаяр,Кёкүтэнхо Н.Цэвэгням,Асасэкирюү Б.Дашням нар биднийг удирдаж, заавар зөвлөмж өгч явдаг байсан.Өнгөрсөн жил Японд сүмогийн сонирхогчдынДАШТ болсон. Энэ үеэр аваргууд маань ирээд л “Өө манай Бямба байна” гээд Монголынхоо баг тамирчдыг дэмжиж өгсөн.  

-Мэргэжлийн болон сонирхогчийн сүмо мэдээж ялгаатай. Гэхдээ тус тусын онцлог нь таны бодлоор юу вэ?

-Ер нь мэргэжлийн спорт, сонирхогчийн спорт хооронд нэг зааг ялгаа, хэм хэмжээ байдаг л даа. Ганц сүмод ч биш. Тухайлбал, сүмод зургаан зиндааны дөрвөөс нь дээш гарч барилдсан тохиолдолд сонирхогчийн сүмод барилдах эрхгүй болдог дүрэмтэй. Миний хувьд яг энэ дүрмээр макүчита зиндааны хамгийн дээр эрэмбэлэгдсэн амжилтаасаа цааш барилдахгүй буусан. Тиймээс сонирхогчдын сүмод барилдах эрхтэй болж байгаа юм. Яг үүнийхээ дагуу 2006 онд Монголд ирж, Сонирхогчдын сүмогийнхоо УАШТ-д түрүүлээд, Дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон.

-Сонирхогчийн спортоос мэргэжил рүү орох нь нэг хэрэг. Мэргэжлийн байж байгаад сонирхогч руу ороход ямар бодол төрдөг юм байна?

-Би мэргэжлийн тамирчин. Гэтэл ер нь юунд явах гээд байна. Сонирхогчийн сүмо гэж юу билээ гэсэн шүү бодол төрсөн. Зүйрлэвэл, нэг давсгүй хоол өмнөө тавьчихсан юм шиг. Гэтэл 2006 ондоо Дэлхийн аваргад очоод барилдсан чинь төсөөлснөөс өөр юм билээ. Хүчтэй өрсөлдөгчиднадаас толгой өндөр, жин илүү, харсан ч сүрдмээр, давж дийлэх тухай бодол санаанд багтахгүй том, том “Европ”-ууд.Дэлхийн аварга бол дэлхийн аварга шүү дээ. Би тэр үед сүмо гэдэг нэр дор бас нэг өөр ертөнцөд хөл тавьсан.

Барилдааны хувьд гэвэл мэргэжлийн сүмод байх үе шиг өрсөлдөгчөө мэдэх, судлах гэдэг асуудал байгаагүй. “Мэргэжил”-д энэ бөх ингэж босдог, ингэж золгоно, ийм мэх ирнэ гээд баримжаа байдаг. Сонирхогчдын сүмод жинхэнэ битүү морьд, хэн, яаж барилддаг нь мэдэгдэхгүй оньсого шиг нөхдүүд бөхийн янз бүрийн төрлөөс орж ирдэг. Манай үндэсний бөхөөс ч бий.

-Та ДАШТ-д хоёр түрүүлсэн. Энэ тухайд?

-2006, 2007 онд дараалж түрүүлсэн. Тухайн үед найман жилийн дараа Сонирхогчийн сүмогийн дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авч ирсэн. Өөрөөр хэлбэл, миний өмнө Б.Бат-Эрдэнэ аварга, сонирхогчийн сүмогийн Дэлхийн хошой аварга, Монгол Улсын даян аварга А.Сүхбат, Улсын гарьд Б.Гантогтох нар дэлхийн аварга болсон байдаг. Энэ хүмүүсээс хойш 8 жилийн дараа би дэлхийн аварга болсон юм.

-Сонирхогчийн сүмогоор өөр ямар амжилт гаргаж байв.?

-2009 онд “World game”буюу нэг ёсны олимпийн төрөлд ороогүй тулааны спортуудын олимпид түрүүлсэн. Энэ тэмцээн яг олимпийн зарчмаар болдог маш том тэмцээн. Тухайн үед оролцогч 5000 тамирчны зардлыг цаанаас нь дааж, тулааны 46 спортын төрлөөр өрсөлдүүлж байсан л даа.Бас сонирхогчийн сүмогийн Америкийн нээлттэй тэмцээнд /USA sumo open/ 9 удаа аваргалсан.

-Таны санаанд хамгийн тод үлдсэн барилдаан аль нь вэ?

-2006 онд миний анх Сонирхогчийн сүмогийн дэлхийн аваргын финалд аваргын төлөөбарилдсан барилдаан сэтгэлд тод үлдсэн. Тэр өрсөлдөгч Оросын бөх Алан Краяв гэж хоёр метр өндөртэй, 190 кг жинтэй, ямар ч барьцгүй хүн. Тэгээд барилдаад хурд, мэхний ачаар л ялсан байх.

-Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе?

-Хамгийн гол нь ирэх зун болохДАШТ-ээ манайхан сайн зохион байгуулах хэрэгтэй байна. Монголын сүмогийн холбоо маань одоо мундаг том даргатай шүү дээ. Энэ тэмцээн ямар зохион байгуулалттай болж, Монголын талаарх сүмочдын үнэлэмж яаж тогтох нь Сүмогийн холбоо тэр дундаа МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр гэж хүний нуруун дээр л ирнэ шүү дээ. Бид сүмод гаргаж байгаа амжилтаа хамгаалах, нэр хүндээ бодох хэрэгтэй. 

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

У.Бямбажав: Би сүмо бөх, энтертайнмент бизнес хоёрын зааг дээр ажилладаг   
Үзсэн: 11281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
IRGEN [202.179.29.xxx] 2016-07-23 18:38
MUNDAG ZALUU BNA OORIIHOOROO AMIDRACH YVAAN BNA.MANAI MONGOL YMAR CH HARIUTSLAGGUI ULS ORON UNEN SHUUU ICHMEER YM IH GARNA SHUU DEE.
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-04-12 16:06
sumogoos huugchuud yu geed bgaan gants neg klipend toglood od gej bodoo yu zail
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-09 20:34
Unendee mongoloos holywood.d amarsaihan bish ene zaluu anh hul tawij bsan ym bn lee.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-04-08 19:12
Mongoliin neriig delhiid gargaj yavaa hun de.amjilt husey
154.5.216.xxx [154.5.216.xxx] 2016-04-08 14:23
hollywoodiin od shuudee ongirohgui yahav dee.
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-04-08 13:03
jaahan ongiroo zaluu yu, ugui yu? neleen biye tooson hun shig sanagdlaa.
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2016-04-08 11:39
erguu dagz
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2016-04-08 11:01
Say ulsin awargaar batsuuri arslang alah shajaan bn lee. Shagnalaa awah gesen chn zohion baiguulagchid mung olood irey gj garaad shunu orj irsen. Naa nuhur chn hun zodchih geed taraasan do eatoi kkk
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2016-04-08 10:56
Mulia gar we...

Бидэнтэй нэгдээрэй