Шууд Chart

Дулааны 11 Г, Д шугамын өргөтгөлийн ажил дуусаж, нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

2025-10-21 17:28:30

Улаанбаатар хотын төв хэсгийг дулаанаар хангадаг гол магистраль 11 Г, Д  ф800 мм-ийн голчтой шугамыг энэ жил ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчилж дууслаа.

Ийнхүү шугамыг халаалтад залгаж хэрэглэгчдийг дулаанаар хангаад байна. Үргэлжлүүлэн нөхөн сэргээлтийн ажил өнөөдрөөс эхэлж байна.

Тухайлбал, Энхтайвны өргөн чөлөөний II хэсэг, Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх 4.7 метрийн өргөнтэй байгалийн чулуун хучилттай явган хүний зам, ногоон байгууламж зэрэг нөхөн сэргээлтийн ажлуудыг эхлүүллээ.

Үүний хүрээнд БГД-ийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг болон холбогдох албаныхан ажиллалаа.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “11 Г, Д 800 мм-ийн голчтой дулааны шугамыг 1000 мм-ийн голчтой болгон  40 жилийн дараа өргөтгөлөө. Шугам солих ажлыг халаалт зогссон үед дуусгаж, дараа нь хөрсийг нягтаршуулж, хөрсний хэмжилт хийсэн. Өнөөдрөөс эхлэн явган хүний замын нөхөн сэргээлтийн ажлыг эрчимтэйгээр эхлүүлж байна. Энхтайваны өргөн чөлөөний II хэсэг, Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх 4.7 метрийн өргөнтэй байгалийн чулуун хучилттай явган хүний замыг “ТАСО” ХХК барьж байна. Тус компанийг богино хугацаанд хариуцаж авсан ажлаа дуусган иргэдийг явган замаар чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж өгөхийг үүрэг болгосон. Мөн Энхтайваны өргөн чөлөөг зогсоолгүй болгох ажлын хүрээнд хуучин ААН-ийн авто зогсоол байсан хэсгийг чөлөөлж, явган хүний зам, авто замын хашлага суурилуулах ажил явагдаж байна” гэв.


Дулааны 11 Г, Д шугамын өргөтгөлийн ажил дуусаж, нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй