Шууд Chart

Нийслэл, дүүргүүдийн 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулна

2025-10-21 16:16:32

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг боловсруулахтай холбогдуулан нийслэлийн зүгээс дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга нар өнөөдөр Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт ажиллаж, ирэх оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нийслэлийн ерөнхий бодлого, хөгжлийн зорилттой нийцүүлэх талаар санал солилцлоо.

Тус ажлын зорилго нь нийслэл, дүүргийн түвшинд хэрэгжих хөрөнгө оруулалтыг давхардалгүй, үр дүнтэй төлөвлөх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодит төслүүдийг санхүүжүүлэхэд оршиж буй.


Нийслэл, дүүргүүдийн 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулна  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй