Шууд Chart

Э.Болор-Уянга: Сэтгэлд минь үргэлж дуу хөгжим, урлагийн ертөнц оршиж байдаг

2016-04-20 14:13:49

Дуучин Э.Болор-Уянга "Энэ миний огторгуйд" шинэ цомгоо хэвлүүлэн гаргажээ. Арван дуутай энэхүү цомгийн зургаан дууг нь шинээр хийлгэсэн бол хуучны дөрвөн дуугаа амьд хөгжимтэй сэргээн дуулж шинээр аранжировк хийлгэсэн юм. Цомгийн зураг авалтын ерөнхий санааг дуучин Э.Болор-Уянга өөрөө гаргасан бөгөөд өөрийн дотоод ертөнцийг харуулахыг зорьсон гэдгээ хэллээ.

CD-ний арын нүүрэнд оруулсан нүцгэн зургийнхаа талаар "Сэтгэлд минь үргэлж дуу хөгжим, урлагийн ертөнц байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Эхээс төрөхдөө л миний хүсэл мөрөөдөл хөгжим байсан гэдэг утгыг илэрхийлж байгаа юм" гэлээ.

Харин цомгоо "Энэ миний огторгуйд" дуугаараа нэрлэсэн учраа тэрээр "Хүн болгонд зовлон, бэрхшээл, асуудал байдаг. Тэр болгоны эцэст хайр, дуу хөгжим байдаг юм шүү гэдгийг харуулахыг хүсч ингэж нэрлэсэн" гэв. Тэрбээр удахгүй цомгийн баярын тоглолтоо хийх юм байна.


Э.Болор-Уянга: Сэтгэлд минь үргэлж дуу хөгжим, урлагийн ертөнц оршиж байдаг   
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй