
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны кино нээлтээ хийхэд хоёр хоног үлдлээ. Тус киног "Уужим фильм"-д бүтээсэн бөгөөд продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н.Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн дарга Г.Алтандуулга, дууны найруулаг О.Цэгмэд, дууны оператор О.Пүрэв, гэрэлтүүлэгч Э.Баярбат, эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагч Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ. Харин МУГЖ Н.Ариунболд, О.Дөлгөөн, Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, Э.Батхүү, Р.Адъяа нар дүрүүдэд тоглосон байна.
Киноны утга агуулгаас цухас дурдвал, ах дүү гурав асуудалд орж их хэмжээний төлбөрт унадаг. Уг мөнгийг төлөх богинохон хугацаа тэдэнд өгдөг бөгөөд мөнгөө олж чадаагүйн улмаас ах нь шоронд орох болно. Гэтэл ...тэд нэг арга сэдэж өрөө төлөхийг хичээнэ. Харин тэд хэрхэн өрнөөсөө гарах бол. Энэ асуултын хариултыг та бүхэн кино театруудад очин тухлан сууж үзсэнээр тайлах болно.
Ингээд "Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны киноны товч танилцуулгыг хүргэж байна.
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" кино үзэгчдийн хүртээл болоход хоёр хоног үлдлээ | ||
Үзсэн: 438 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.