Шууд Chart

“Археологийн олдворуудын долоо хоног”-ийг тэмдэглэж байна

2016-05-04 08:52:02

ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Монголын Археологичдийн холбоо иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу “Археологийн олдворуудын долоо хоног”-ийг твиттер хуудсаар дамжуулан зохион байгуулж байна. Олон нийтийн мэдлэгийн санд дусал нэмсэн уг арга хэмжээ энэ долоо хоногт “Сибирийн Археологийн долоо хоног” сэдвээр үргэлжилж байгаа юм.

Сибирийн археологийн хамгийн нууцлагдмал соёл бол түрүү хөгжингүй хүрлийн үеийн Окуневийн соёл юм. Окуневийн соёлын хүн дүрст хөшөөдийн дүр дүрслэл, утга агуулга сүүлийн 100 жил хурц маргааны сэдэв хэвээр байсаар байгаа. Сүүлийн үед Окуневийн хүн дүрст хөшөөг бөө удгантай холбож тайлбарладаг сонирхолтой хандлага бий болоод байгаа тухай археологчид ярьж байна. Окуневчууд монголжуу+европжуу төрхтөний холимог байжээ. Соёлын хувьд өмнөх зэс чулууны үеийн оршин суугчидтай холбоотой.  

Монголын байлдан дагууллын үеийн Новгородод амьдарч байсан долоон настай Онфим хүүгийн сараачсан зургуудыг та одоо харж байна. 1240-1260 онд Новгородод амьдарч байсан Онфим хүү бүх л хөвгүүдийн адил өөрийгөө баатар дайчин болгож сараачжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Археологийн олдворуудын долоо хоног”-ийг тэмдэглэж байна  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй