
Жил бүрийн тавдугаар сарын 28-ныг Дэлхийн музейн өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ өдрийг угтаж өнөөдөр салбарын мэргэжилтнүүд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж музейн чиг хандлага, шинэчлэл, тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан юм. Мөн музейн салбарыг аялал жуулчлалтай хэрхэн холбож, маркетинг менежментийг сайжруулах талаар санал солилцсон юм.
Манайд улсад Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Чойжин ламын сүм музей зэрэг томоохон музей бий. Гэвч жуулчдад зориулсан үйлчилгээг төдийлөн сайн хүргэж чаддаггүй.
Аливаа улс орны музейн үйл ажиллагаа нь иргэддээ, цаашлаад жуулчдын тав тухтай байдлыг хангахад чиглэсэн байдаг. Гэтэл манай улсад энэ тал дутагдалтай байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Дэлхийн музейн өдрийг угтсан хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.