Шууд Chart

“Монголын Анимэйшн, Комикс Авардс” уралдааныг зарлалаа

2016-05-31 11:26:16

Өнгөрсөн жил Засгийн газраас баталсан Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрт “Монгол агуулгыг дэлхийд экспортлоно” уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд БСШУЯ, Япон улсын элчин сайдын яам, Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ хамтран Комик, анимэйшний салбарт хүч сорьж буй залуу уран бүтээлч, үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтыг энэ сарын 24-нд зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр ирэх наймдугаар сарын 13-ныг хүртэл “Монголын Анимэйшн, Комикс Авардс” уралдааныг зарлах болсноо дуулгасан юм.

Уралдаанд оролцох төрөл

  • Комикс ном
  • Анимэйшн 
  • Комикстрип /Сэдэв: ................../

Хамрах хүрээ

Комикс ном, Анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчид

Бүтээлд тавигдах шаардлага

Комикс бүтээлд тавигдах шаардлага:

  • 2013 оноос хойш бүтээгдсэн байх.
  • Уралдаанаас өмнө олон нийтийн хүртээл болоогүй байх.
  • Нэг түүхийг бүтнээр нь өгүүлсэн байх.
  • Нүүрний  тоо 24 –өөс багагүй байх.
  • Уралдаанд ирүүлэх бүтээл А3 хэмжээтэй хэвлэмэл байх.
  • Англи, япон хэлний аль нэгээр хөрвүүлсэн хувийг хавсаргасан байх.
  • Хэвлэмэл хэлбэрээр, эсвэл pdf хэлбэрээр байх боломжтой

Анимэйшн бүтээлд тавигдах шаардлага:

  • 2013 оноос хойш бүтээгдсэн байх.
  • Уралдаанаас өмнө олон нийтийн хүртээл болсон байж болно. 
  • Бүтээлийн үргэлжлэх хугацаа харгалзахгүй.
  • 2D,3D, Motion comic, Stop Motion, бусад байх боломжтой. 
  • Дуу дүрс, техникийн шаардлага бүрэн хангасан байна.
  • DVD­-р хүлээлгэн өгөх. 

Жич: Зохиогчийн эрх болоод түүнтэй холбоотой үр дагаварыг уралдаанд оролцогч бүрэн хариуцна.

Шагнал урамшуулал

  • 1­р байр: Алтан шагнал /Gold Awards/, Япон Улсаар аялах эрх, ивээн тэтгэгчидийн шагнал
  • 2­р байр: Мөнгөн шагнал /Silver Awards/, Wacom төхөөрөмж

Жич: Шаардлага хангасан комикс номыг

“Олон Улсын МАНГА АВАРДС”­-д тухайн бүтээлээрээ оролцох эрх - 1 хүн

Жич: Олон улсын түвшинд шаардлага хангасан тохиолдолд ном болгон хэвлэж олон нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах гэрээ хийнэ.

Бүтээл ирүүлэх

Бүтээл хүлээн авах хугацаа: 2016.07.15 – 2016.08.01

Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам /Соёл, мэдээллийн хэлтэс/

Шалгаруулалт

“Монголын Анимэйшн Комикс Авардс”-ын шүүгчдийн комисс шалгаруулалтыг явуулна.

Шалгаруулалтын хариу нь 2016.08.01-2016.08.05 хооронд гарна.

Бүтээл шалгаруулах ёслолын өдөр: 2016.08.13

Бүтээл шалгаруулах ёслолын газар: Монгол ­Японы төв


“Монголын Анимэйшн, Комикс Авардс” уралдааныг зарлалаа  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй