
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Чойжин ламын сүм музей ГХЯ-тай хамтран Дауны синдромтой хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгууллаа. Ингэснээр тэдэнд нэг өдөр энгийн хүүхдүүдтэй хамт тоглох, сурах, хөгжих боломжийг олгосон юм.
Өнөөдөр манай улсад дээрх өвчинөөр өвчилсөн 230 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Тэдэнд жирийн хүүхдүүдийн адил сурч, боловсорч, хөгжих боломж тун хомс. Харин Чойжин ламын сүм музейгээс өнгөрсөн жилээс эхлэн жил бүрийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай болсон. Энэ жилийн тухайд Дауны синдримтой хүүхдүүдийг хамруулжээ.
Чойжин ламын сүм музейн хамт олон ээлжит арга хэмжээ зохиолоо | ||
Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.