Шууд Chart

500 гаруй хадны зургийн цогцолбор байгааг олж тогтоожээ

2016-06-03 15:59:52

Хадны зургийг манай улсад 1920 оноос судалж эхэлсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 500 гаруй хадны зургийн цогцолбор байгааг олж тогтоосон ч жилээс жилд энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид хэлж байна.

Хамгийн сүүлд гэхэд түүхийн хүрээлэнгийн хэсэг судлаач Булган, Төв аймгийн нутгаас шинэ хадны цогцолборуудыг нээн илрүүлсэн. Цаашид эдгээр түүхэн дурсгалт хадны зургуудыг хайрлан хамгаалахад орон нутгийн иргэдийн өөрсдийн оролцоо чухал байна гэдгийг “Түүхийн хүрээлэн”-гийн захирал С.Чулуун ярилаа.  

Манай улс 2011 онд Баян-Өлгий аймагт орших дөрвөн хадны цогцолбор газрыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Одоо ч эдгээр газартай ижил дүр дүрслэлтэй, утга санааны хувьд баялаг олон тооны хадны зургийн цогцолбор олдсоор байна. Тиймээс цаашид манай эрдэмтэн, судлаачид тэдгээр цогцолборыг ЮНЕСКО-д бүртгэлтэй болгох үүднээс олон судалгаа шинжилгээний ажлыг гадны орнуудын эрдэмтэдтэй хамтран хийхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

500 гаруй хадны зургийн цогцолбор байгааг олж тогтоожээ  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй