Шууд Chart

“UB dance festival-2016” олон улсын бүжгийн тэмцээн болно

2016-06-16 09:20:44

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB dance festival-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ зургаадугаар сарын 19-ний өдөр буюу ням гарагт 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.  Энэ жилийн фестивальд Япон, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бүжгийн хамтлагууд оролцох юм. Фестивалийн үеэр дараах тэмцээн болно. Үүнд:
  • Хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах
  • 1vs1 бүх төрлийн гудамжны бүжгийн аварга шалгаруулах
  • Graffiti, гудамжны урлагийн аварга шалгаруулах
  • Parkour & Freerunning, Extreme sport-н аварга шалгаруулах
  • Гадаад DJ Zesty-н сэт тоглох
  • Олон улсын бүжигчдийн үзүүлбэр болон сургалт
  • Сошиал бүжгийн үзүүлбэр болон сургалт
  • Backyard label-н тоглолт зэрэг өргөн хүрээг хамарсан бүтэн өдрийн арга хэмжээ болно.
Мөн тус фестивальд
  • DESANT /BACKYARD/
  • JACOOL MVP /BACKYARD/
  • RATABUZZ /BACKYARD/
  • THUNDER
  • BBOY TAISUKE, LOCKING MONG, DJ ZESTY
  • DON
  • TNMC
  • МОНГОЛЫН PARKOUR & FREERUNNING ХОЛБОО
  • UP CREW /Өвөр Монгол/
  • POLARIS DANCE SCHOOL
  • МОНГОЛЫН САЛСА БҮЖГИЙН ХОЛБОО зэрэг байгууллагууд оролцоно гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

“UB dance festival-2016” олон улсын бүжгийн тэмцээн болно  
Үзсэн: 1526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй