
Виктор Робертович Цой 1962 оны зургаадугаар сарын 21-ний өдөр мэндэлжээ. Тэрээр өнөөдөр амьд сэрүүн байсан бол 54 насыг зооглох байлаа. Гэвч тэрээр 1990 оны наймдугаар сарын 15-ны 12 цаг 28 минутад авто машины ослоор нас барсан юм. Латви Улсын нутгийн Тукумси хотоос холгүй байх «Слока-Талси» трассын 35 дахь км-т энэхүү осол болсон гэдэг. Осол гардаг тэр өдөр Виктор хүүгээ орхисон аж. Тэрээр их хурдтай явж байхдаа жолооны ард унтсанаас болж түүний унаж явсан цагаан саарал «Москвич-2141» нь эсрэг урсгалд орж «Икарус-250» автобустай мөргөлдсөн гэж албан ёсны тайлбарт өгүүлдэг. Мөн янз бүрийн таамгууд ч байдаг юм.
Виктор Цой ЗХУ-ын хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин, жүжигчин, барималч, сийлбэрч байв. Үүгээр ч зогсохгүй "Кино" хамтлагийг үүсгэн зохион байгуулагч, ахлагч нь байжээ. мөн хэд хэдэн кинонд тоглосон билээ.
Тэрээр Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотод инженер Роберт Максимович Цой болон биеийн тамирын багш Валентина Васильевна Цой нарын гэр бүлд цорын ганц хүү нь болон мэндэлжээ. Оросын хамгийн алдартай рок од 26 жилийн өмнө таалал төгссөн ч түүнийг хэн ч мартаагүй. Цойгийн вебсайтнаас 15 настай охид одоог хүртэл салдаггүй бөгөөд “Витька”-даа зориулж шүлэг бичсээр л байна. “Кино” хамтлаг нь зөвлөлтийн рок хамтлагуудаас хамгийн шилдэг нь байсан. Энэ нь зүгээр нэг үгсийн нийлбэр биш юм.
Урьд нь оросын рок хөгжимчдөөс хэн ч хийж чадаагүй зүйлийг “Кино” хамтлаг хийсэн. Тэрээр рокийг "моодонд" оруулсан юм. Лужникид тоглосон “Кино” хамтлагийн сүүлийн концерт дээр (хэн ч энэ тоглолтыг сүүлчийх гэж мэдээгүй, хэрвээ мэдсэн бол арав дахин их цугларах байсан) 64 мянган хүн цугларсан юм. Ийм их үзэгчид Москвад 1998 онд The Rolling Stones хамтлагийн цорын ганц тоглолт дээр л цуглаж байжээ. Цой питерийн “шинэ давалгаа”- тай хамт гараагаа эхэлсэн ч эдгээр бүх суутнуудаас ганцаараа л орчин цагийн хэллэгээр хитмэйкерийн авьяасыг төгс эзэмшсэн рокер байсан аж. Түүнд сая, сая хүн татагдахаас өөр аргагүй хангалттай сайхан, хангалттай энгийн нэгэн байсан юм.
Нэрд гаргасан түүний анхны цомог нь “45″ гэсэн нэртэй бөгөөд энэ цомгоо 1982 онд (энэ үед тэрээр 20 настай байсан) бичүүлж байжээ. ТМС-ээ төгсөөд Цой өөрөөсөө дөрөв эгч Марианна гэдэг бүсгүйтэй танилцжээ. Хожим энэ бүсгүй түүний эхнэр төдийгүй хүүгийнх нь ээж болсон юм.
Оросын хамгийн алдартай рок од Виктор Цой энэ өдөр мэндэлжээ | ||
Үзсэн: 1729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.