
Гадаадын жуулчид манай нийслэлд ирээд зочилдог газрын нэг нь Монголын Үндэсний музей. Тэгвэл тус музейгээс энэ өдрүүдэд дотоод, гадаадын жуулчдад зориулж олон янзын түр үзэсгэлэнг хүртээл болгож байна.
Тухайлбал, ирэх долоо хоногт Монгол адууны өв соёлыг харуулсан үзэсгэлэнг нээнэ гэж Монголын Үндэсний музейн боловсрол, олон нийтийн хөтөлбөр, маркетингийн албаны дарга н.Мөнгөнцэцэг хэллээ.
Монголын Үндэсний музейг өвлийн улиралд ихэвчлэн дотоодын иргэд, тэр дундаа оюутан, сурагчид үздэг бол зуны саруудад гадаадын жуулчид үзэж сонирхдог. Өнгөрөгч онд тус музейд гадаад, дотоодын нийт 62706 үзэгч зочилсон байна.
Монгол адууны өв соёлыг харуулсан үзэсгэлэн гарна | ||
Үзсэн: 1856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.