
Улсын их баяр наадмыг угтаж “Best of classiсs” цэнгүүн долоодугаар сарын 10-нд Чингисийн талбайд болно. Үүнд соёл урлагийн театруудын шилдэг бүтээл тоглогдох юм. ДБЭТ-ын уран бүтээлчдийн хувьд “Учиртай гурван толгой” дуурийг тоглох аж.
Баяр наадмын үеэр жуулчид олноор ирдэг. Иймд үндэсний түүхэн урлагаараа бэлэг барих нь аялал жуулчлалын салбарт ихээхэн үүрэгтэй.
Гэхдээ тус дуурьт оролцох уран бүтээлчдийг одоогоор сонгон шалгаруулалтаар дүгнэж байна. Үүнд 20 гаруй уран бүтээлч оролцож буй.
Шүүгчээр дээрх тоглолтын найруулагч, удирдаач, продюсер, мэргэжлийн дуучин, багш нараас бүрдсэн долоон шүүгч ажиллаж байгаа гэнэ.
“Учиртай гурван толгой” дуурийн дүрийг сонгон шалгаруулж байна | ||
Үзсэн: 1520 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.