Шууд Chart

"Монгол адууны өв соёл" үзэсгэлэн нээлтээ хийлээ

2016-07-06 12:44:56

"Монгол адууны өв соёл" үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний Музейд нээлтээ хийлээ. Монгoлын Үндэсний Музейн захирал Д.Сүхбаатар "Монголчуудын олон зуун жилийн мандан бадарсан түүхийг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Тал нутгийн нүүдэлчид адууг гаршуулан тэжээсэн балар эртний үеэс эхлэн мянган жилийн түүхийг туулахдаа арвин баян адууны өв соёлыг бүтээсээр иржээ.

Эртнээс адууг ав хомрого, аян дайн, уналга эдэлгээнд хэрэглэх явцдаа хэрэглээний онцлогт тохирсон олон төрлийн тоног хэрэгсэл бүтээн бий болгож, хөгжүүлэн уламжилсаар ирсэн байна.

Монгол нутагт оршин байсан нүүдэлчдийн адууны соёл хүрэл төмрийн үеэс эхтэй нь хадны зураг, археологийн олдворуудаар батлагдаж байна.

Монгол нутагт оршин байсан нүүдэлчдийн адууны соёл хүрэл төмрийн үеэс эхтэй нь хадны зураг, археологийн олдворуудаар батлагдаж байна. Хамгийн анхны төрт улс Хүннүгийн үед эмээл хазаартай морь хэрэглэж байсан гэх мэдээ буй. Адууны тоног хэрэгсэл улам боловсронгуй болсоор дундад эртний үед эмээл нь урд бүүрэг босоо, ар бүүрэг цалгар уужим, өргөн суудалтай, урт хавтастай болсон нь аян дайнд удаан хугацаагаар морин дээр явахад тохирсон сонгодог хэлбэртэй болсон нь хожмын эмээлийн гол үндэс суурь болжээ.

Монголчууд адуун сүргээ "унахад хөнгөн, уралдахад хурдан, сүү нь эм болдог, сүр жавхлан их" хэмээн дээдэлсээр иржээ.

Манай ард түмэн эртнээс адуун сүргээ "унахад хөнгөн, уралдахад хурдан, сүү нь эм болдог, сүр жавхлан их" хэмээн дээдэлсээр иржээ. Адуунаас сүү сааль, мах, арьс шир, хөөвөр хялгасыг нь авч ашиглахаас гадна адууг уналга эдэлгээнд өргөн хэрэглэдэг юм. Манай улсын мал аж ахуйн нийт бүтээгдэхүүний 7 хувийг адуун сүргээс авч ашигладаг.

Өнөө цагт морин эрдэнэ хэмээн төрийн сүлдэндээ дээдлэн ирсэн адууны соёлыг залуучууд хойч үедээ таниулах, бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн морь таних ухаан, морины тоног хэрэгсэл, уналга ачилганд хэрэглэгдэх арга технологийг залуучуудад зааж сургах, өвлүүлэн үлдээх, хөдөөгийн залуучуудыг мотоцикл бус морио унаж морины соёлоо дээдлэх сэтгэлгээтэй болгох нь чухлаар тавигдаж байна.

Бидний толилуулан байгаа Монгол адууны өв соёл үзэсгэлэнгээс монголчуудын олон зуун жилийн турш бий болгосон адууны өв соёлын бүтээгдсэн түүх, гарал үүсэл, адууны тоног хэрэгслийн үүрэг зориулалт, хурдан морины шинж, түүнд хэрэглэгдэх эдлэл хэрэглэл, гоёлын эмээл, хазаарын ур хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах болно" гэлээ.


























"Монгол адууны өв соёл" үзэсгэлэн нээлтээ хийлээ   
Үзсэн: 3038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй